Monthly Archives: July 2018

July, 2018

  • 18 July

    “The Wasabies” хамтлагийн шинэ уран бүтээл “Ү-ГҮЙ”

    Оддын академи шоунаас төрөн гарсан “The Wasabies” хэмээх  хамтлагийн  хоёр дахь уран бүтээл болох ‘Ү-ГҮЙ’ дууны клип цацагдаж эхэлжээ. “The Wasabies” хамтлагийн шинэ  дууны үг аяыг продюсер Б.Наранзун зохиож, клипэн дээр  Hulegu pictures ажиллажээ. Дууны үг: Биелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан Одоо гэхдээ бүх юм дууссан Ямар нэгэн тайлбар хэрэггүй Бие сэтгэл чинь тусдаа болсныг анзаарсан Түрүүлж түүнийг мэдэрсэн Бүтэхгүй хайрыг …

  • 18 July

    “Найрамдал” цогцолборыг “Хангарди” одонгоор шагнав 

    Олон Улсын “Найрамдал”  цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнахаар шийдвэрлэсэн юм. Шагналыг баярын хурлынх нь үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулав. Тэрээр хэлэхдээ “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгосон билээ. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонг гардуулан өгч байгаадаа туйлын …

  • 18 July

    Жүжигчин Г.Анхбаяр Америкт бал сараа тэмдэглэж явна

    “Авьяаслаг монголчууд”, “The Voice” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаярын сүр дуулиантай хуримын дуулиан намдаад удаагүй байгаа билээ.Тэгвэл Г.Анхбаяр эхнэрийнхээ хамт Америкт бал сараа тэмдэглэж байгаа ажээ. Тэрбээр MCS группийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болсон юм. Г.Анхбаяр, А.Дөлгөөн нар энэ сарын 1-ний өдөр Тэрэлжид хуримаа хийсэн юм. Хосуудын хуримын ёслолд MCS группийн Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, …

  • 18 July

    Азийн шатрын АШТ-д Монгол сурагчид багаараа алтан медаль хүртжээ

    Шри-Ланк улсын Калатура хотод болсон Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал …

  • 18 July

    Гадаад харилцааны сайд Японы “Киодо Цуушин”агентлагт ярилцлага өгөв

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы “Киодо Цуушин” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Х.Макото-д ярилцлага өгөв. Х.Макото Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, Японы ард түмэнд энэхүү шийдвэр чухал ач холбогдолтой, “сайн мэдээ” болохыг тэмдэглэв. Сайд Д.Цогтбаатар “Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа” гэж, байгалийн …

  • 18 July

    Гүюг хаанаас Ромын Пап-д илгээсэн захидлыг Хархорум музейд авчирлаа

    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хархорум музейн ховор нандин үзмэр нэгээр нэмэгдлээ. 1245 онд Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү захидлын хувилбарыг 2017 оны 03 сард Хархорин сум руу илгээж байсан бол өнөөдөр …

  • 18 July

    “Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 104-р зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Монголын залуу хойч үеийг сурган …

  • 18 July

    Монгол бөхчүүд “гуалиг” байсны баталгаа

    Үндэсний бөхийн барилдааны түүхэн зургуудыг харвал Монгол бөхчүүдийн бие хаа харьцангуй чанга, илүүдэл жингүй байсан нь харагдах ажээ. Үндэсний Архивын газарт хадгалагдаж буй бөхчүүдийн зарим ховор нандин зургуудыг хүргэе. 1930-1940 оны үеийн бөхчүүд Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт түрүү булаалдсан бөх, Дархан аварга Дарийн Дамдин 1964 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдсан бөх Шаравсамбуу 1964 оны Улсын аварга шалгаруулах …

  • 18 July

    Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан

    АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг  дараах тодруулгыг өгчээ.  -Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ? Эвлүүлэг байж болох уу? -АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж …

  • 18 July

    Германы “Чингис хаан” хамтлаг ирэх онд Монголд тоглолтоо хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзлаа. Дэлхийд алдартай хамтлагийн гишүүн Монгол Улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлж тавтай морилохыг урилаа. Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө  дурдав. “Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг …

  • 18 July

    Баян-Өлгий аймагт 2500 гаруй хүн үерийн гамшигт нэрвэгдээд байна

    Онцгой байдлын ерөнхий газраас үерийн нөхцөл байдал, Баян-Өлгий аймагт болсон үерийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян “Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд 2018 оны зургадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээрээ, долдугаар cap гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас зарим газраар хүндрэл үүсч байгаа. 2018 оны долдугаар …

  • 18 July

    Э.Энхриймаа: Аав ээж маань намайг боловсролтой, хүнлэг, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд бүхнээ зориулсан

    Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй” наадмын ялагч Эрдэнэбаатарын Энхриймаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр 999 сорьцтой мөнгөн титмийн эзэн болж, 20 сая төгрөгийн шагналыг гардаж авсан юм. Энэ удаагийн Монголын сайхан бүсгүй тэмцээн урьд өмнөхөөсөө онцлог болсон. Монгол бүсгүйн хүнлэг сэтгэл, оюун ухааны шалгаруулалт болсныг зохион байгуулагчид онцолсон. Э.Энхриймаа эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан …

  • 18 July

    Асашёорюү Д.Дагвадорж Япон улсад 10 мянган ам.доллар хандивлажээ

    Энэ сарын 8-10-ний өдрүүдэд Япон Улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод буй. Гамшгийн улмаас 210 хүн амиа алдаж,30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм. Иймд Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 12-ний өдөр Японы ард түмэнд туслах санаачилга гаргасан юм. Тэгвэл өчигдөр Асашёорюү Д.Дагвадорж өөрийнхөө зүгээс 10 …

  • 18 July

    “Starbucks”-ын уух зүйлс 2020 он гэхэд хуванцар соруулгүй болно

    “Starbucks” компани дэлхийн 75 оронд байрлах 28 мянган салбарынхаа нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг үе шаттайгаар бууруулан 2020 онд гэхэд нэг ч салбарт ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Тэд байгаль орчинд ээлтэй бизнесийг эрхэлж, далай, тэнгисийн бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа  мэдэгдсэн юм. Учир нь, газрын хөрс, далай тэнгис, гол мөрөнд хуванцар бүтээгдэхүүний хаягдал их хэмжээний бохирдол үүсгэж байгаа …

  • 18 July

    Стивен Сигал эхнэрийн хамт Хөлбөмбөгийн ДАШТ-ийн финалын тоглолтыг үзэж сонирхжээ

    Дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт энэ сарын 15-ний өдөр боллоо. Тоглолтын өмнө ДАШТ-ий хаалтын ёслолын ажиллагаа ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Хаалтын ёслолын ажиллагаанд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал эхнэрийн хамт оролцжээ. Энэ тухай Стивен Сигалийн гэргий Б. Эрдэнэтуяа цахим хуудаснаа”Франц үнэхээр хүчтэй ч байлаа одтой ч хуртай …