Monthly Archives: July 2018

July, 2018

  • 17 July

    Урьхан зоогийн газрын орчим үер бууж, авто замаар зорчих боломжгүй байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 99-100 дахь км болох Урьхан зоогийн газрын орчим их хэмжээний бороо орж, үер буун авто замаар зорчих боломжгүй байгаа талаар “Баянчандмань АЗЗА” ТӨХК-аас мэдээлж байна. Иймд жолооч, зорчигчдыг авто замын тус хэсгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

  • 17 July

    Ө.Энхтүвшин: Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсуудын нэг

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна. Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсуудын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт …

  • 17 July

    Г.Батсуурьт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Гончигийн Батсуурьт Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гончигийн Батсуурь эмчид хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Сайн байцгаана …

  • 17 July

    Шатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно

    Өнгөрсөн өвөл Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг халамжийн “Номин” цэцэрлэгийн байр галын аюулд өртсөн харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. Хөхөө өвлийн хүйтэнд орон байргүй болсон хүүхдүүдэд туслах, цэцэрлэгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах сайн санааны аян тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга М.Энхболдын уриалгаар Төв аймаг даяар өрнөж, эхний ээлжинд түр байраар хангаж, орон нутгийн иргэд, байгууллагууд хандив …

  • 17 July

    Үер усны үед халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

    Үер, усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Үер усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Иймд иргэдэд үер, усны …

  • 17 July

    Mонгол Улсын Ахмад шатарчдын баг Дэлхий аварга боллоо

    Олон улсын мастер С.Хандсүрэн ахлагчтай спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам, Б.Мягмарсүрэн зэрэг ахмад шатарчид долдугаар сарын 7-15-ны өдрүүдэд Герман Улсын Дрезден хотноо зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга болжээ. Дэлхийн 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд манай шатарчид оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.  

  • 17 July

    Засгийн Газар Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Сайд Д.Цогтбаатар “Гамшгийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний  хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл …

  • 17 July

    “Алтан дагина” хүртсэн Францын шигшээ багийн гишүүдэд Хүндэт Легионы одон олгоно

    20 жилийн дараа 2018 оны Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр тодорсон Францын шигшээ багийнхан Даваа гарагийн өглөө Парист газарджээ. Тамирчдыг Франц улсын ард иргэд Элисейн өргөн чөлөөнд угтан авсан байна. Энэ үеэр Парисын тэнгэрт Францын төрийн далбааны хөх, цагаан, улаан өнгийг дүрсэлсэн утааг нисэх онгоцноос цацаж үзүүлжээ. Францын шигшээ багийн тамирчид ард иргэдтэйгээ мэндчилсний дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон …

  • 17 July

    С.Амарсайхан: Хэн нэг хүн эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал

    НИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний асуудлаар хэлэлцсэн юм. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. Энэ хуралдаанаар сар бүрийн есний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгосон билээ. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан” Иргэдийн “Амьдрах орчны …

  • 17 July

    Килян Мбаппе ДАШТ-ийн мөнгөө буяны үйлсэд хандивлана

    ОХУ-д зохион байгуулагдсан 21 дэх удаагийн  Хөлбөмбөгийн ДАШТ-ээс “Алтан дагина” цомын эзнээр  тодорсон Франц улсын  шигшээ багийн залуу од Килян Мбаппе тэмцээнээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд хандивлахаар болжээ. Тэрээр  Premiers de Cordée буяны байгууллагад хандивлахаар болсон байна. Тус байгууллага нь эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгохын төлөө ажилладаг юм. Килян Мбаппе өмнө нь уг байгууллагад өөрийн биеэр туслан ажиллаж байжээ. 19 настай довтлогч энэ удаагийн ДАШТ-ий тоглолт бүрээс …

  • 17 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 5. Ангараг гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.                           Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сансар  Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар, …

  • 17 July

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

    2018 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын …

  • 16 July

    Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагийн ахлагч Вольфганг Хайкел Монголд ирнэ

    Монгол Улсын Засгийн Газрын урилгаар Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагийн ахлагч Вольфганг Хайкел энэ сарын 18-ны өдөр буюу Лхагва гаригт Монгол улсад ирэхээр болжээ. Тус хамтлагийн 40 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд сүндэрлэх “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Тэрээр Монгол …

  • 16 July

    Засгийн газар Лхагва гаригт хуралдана

    Монгол түмний ёс заншил, ахуй амьдралыг харуулсан наадмын нээлт, хаалт, наадмын хүрээнд зохион байгуулсан соёл, урлагийн бусад арга хэмжээ олны талархлыг хүлээж, бөх, морь, сур, шагайн харваа элдэв будлиан, маргаангүй болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороод хариуцсан ажил, хүлээсэн үүргээ дор бүрнээ сайн биелүүллээ. Наадмын дараах амралт, зугаалгын үе эхэлсэн ч Засгийн газрын ажил …

  • 16 July

    Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна

    Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллаж байна. Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж …