“Алтан дагина” хүртсэн Францын шигшээ багийн гишүүдэд Хүндэт Легионы одон олгоно

20 жилийн дараа 2018 оны Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр тодорсон Францын шигшээ багийнхан Даваа гарагийн өглөө Парист газарджээ.

Тамирчдыг Франц улсын ард иргэд Элисейн өргөн чөлөөнд угтан авсан байна. Энэ үеэр Парисын тэнгэрт Францын төрийн далбааны хөх, цагаан, улаан өнгийг дүрсэлсэн утааг нисэх онгоцноос цацаж үзүүлжээ.

Францын шигшээ багийн тамирчид ард иргэдтэйгээ мэндчилсний дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тэднийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Эммануэл Макрон шигшээ багийн бүх тоглогч, дасгалжуулагчид тус улсын хамгийн өндөр дээд хүндлэл болох Хүндэт Легионы одонг гардуулах шийдвэрээ зарлажээ.

Мөн өчигдөр бас Парисын метроны RATP компани үндэсний шигшээ багтаа хүндэтгэл үзүүлэн зургаан метроны буудлын нэрийг түр хугацаанд өөрчилжээ.

Тухайлбал “Victor Hugo” метроны буудлын нэрийг Францын шигшээ багийн ахлагч, хаалгач Уго Льорисын нэрийг оролцуулан “Victor Hugo Lloris” болгон өөрчилсөн бол багийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешамд хүндэтгэл үзүүлж “Notre-Dame des Champs” гэдэг метроны буудлын нэрийг “Notre Didier Deschamps” болгон өөрчилжээ. Түүнчлэн “Avron” гэдэг нэртэй метроны буудлыг “Nous Avron Gagne” буюу “Бид хожлоо” гэдэг үгээр өөрчилсөн байна.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …