Monthly Archives: November 2018

November, 2018

  • 19 November

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон шүүгчийг огцруулжээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр /2018.11.19/ боллоо. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр  мэдээлэл хийлээ. Шүүхийн ёс зүйн хороонд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол …

  • 19 November

    “Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Лир ван” жүжгээрээ “Гранпри” хүртлээ

    Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран улс даяар зохион байгуулж байгаа тайзны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын уралдааны зүүн бүсийн шилдгээр “Саран хөхөө” театрын уран бүтээлчид шалгарлаа. Дорноговь аймагт 11 дүгээр сарын 05-наас 08-нд болсон орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг сорьсон бүсийн …

  • 19 November

    Гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд 3040 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна. Түүнчлэн гал түймрийн улмаас 58 хүн амь …

  • 19 November

    “BlackPink” хамтлагийн дуучин Жэннигийн  “Solo” дууны клип цацагдаж эхэллээ

    Өмнөд Солонгосын алдарт “BlackPink” хамтлагийн дуучин Жэнни бие даасан цомогт багтсан “Solo” дууны клип энэ сарын 12-нд цацагдаж эхэллээ.“Solo” дууг хип хоп болон поп хөгжимтэй хослуулсан YG энтертайнметын продюсерТэдди зохиожээ. “BlackPink” хамтлаг нь 2016 онд анхны “Square One” цомгоо гаргасан. Тус  хамтлагийн “Whistle”, “Boombayah”, “Ddu-Du Ddu-Du” зэрэг дуу нь  хит болсон билээ.            

  • 19 November

    АТГ цэцэрлэгт хүрээлэнд газар авч, Су. Батболд баталгаажуулжээ

    Авлигатай тэмцэх газар Барс захын хойд талд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авчээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг хотын мээр байх үед буюу 2012 оны зургадугаар сарын 22‑ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт  0,23 га газрыг АТГ ажилчдын орон сууц барина хэмээн авсан байна. Түүнийг нь 2018 оны гуравдугаар сарын 27‑ны …

  • 19 November

    “Эвсэг” брэнд сүлжих, оёх үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалт хийлээ

    “Эвсэг” брэндийн сүлжмэлийн шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 17-нд  боллоо. Шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, тус холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нарын албаны хүмүүс болон үйлдвэрийн удирдлагууд оролцон, үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа. Жилдээ 530 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр Герман Улсын “Stoll”, Япон Улсын …

  • 19 November

    Д.Трамп Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа.

  • 19 November

    U23 ДАШТ-ээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, …

  • 19 November

    С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлэв. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан …

  • 19 November

    НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2018 оны  11 дүгээр сарын 18-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2018 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 22,594,588 баримт  хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 3 5 сая төгрөгийн 24 1 сая  төгрөгийн …

  • 19 November

    “Алтан морь” кино наадмын шилдгээр “Заан сууж л байна” кино тодорлоо

    БНХАУ-ын 55 дахь удаагийн “Алтан морь”  кино наадам Тайванийн нийслэл Тайпей хотод энэ сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Алтан морь” шагналд Жань Имоуны найруулсан “Сүүдэр” кино хамгийн их шагналыг хүртсэн байна. Харин шилдэг киногоор Ху Богийн найруулсан “Заан сууж л байна” кино тодорсон байна. Тус кинонд өөрсдөд нь тулгарсан асуудлаас мултрахын тулд домогт гардаг зааныг хайдаг дөрвөн хүний тухай …

  • 19 November

    Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэргээр ял сонсов

    Филиппин Улсын Ерөнхийлөгч асны эхнэр 89 настай Имелда Маркос долоон үйлдэлтэй авлигын хэрэгт буруутай нь тогтоогдлоо.  Тэрээр авлигын үйлдэл бүртээ 6-11 жилийн хорих ял сонсчээ. Түүний 1968-1986 онд тэргүүн хатагтай байхдаа Швейцарь улсад байгуулсан хувийн сантай нь холбогдох хэргийг 20 жилийн турш шалгасны эцэст шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Шүүх хуралд өөрөө оролцоогүй Маркосыг баривчлах шийдвэр шүүхээс гаргасан ч давж …

  • 19 November

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халджээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахаар завдсан хэрэг  энэ сарын 17-ны өдөр буюу Бямба гаригт  гарчээ. Тэрбээр “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын …

  • 19 November

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д айлчлал хийж байна

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өчигдөр буюу Ням гаригт Монгол Улсын ЭСЯ дээр болсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзлаа. Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны “Дэвжээ” наадмыг үзэж сонирхлоо. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж …