Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон шүүгчийг огцруулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр /2018.11.19/ боллоо. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр  мэдээлэл хийлээ.

Шүүхийн ёс зүйн хороонд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол гаргажээ. Дээрх гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Шүүхийн Ёс зүйн хороо 45 шүүгчийг сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, долоон шүүгчийг ажлаас нь халах шийтгэл ногдуулсан байна.

Огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн хоёр шүүгчийн нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон бол нөгөө нь шүүх хуралдааны журам зөрчсөн аж.

Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлын агуулгаар авч үзвэл 21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, хоёр хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, хоёр хувийг бусад гомдол эзэлжээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …