БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д айлчлал хийж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өчигдөр буюу Ням гаригт Монгол Улсын ЭСЯ дээр болсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзлаа.

Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны “Дэвжээ” наадмыг үзэж сонирхлоо. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр мөн хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.

 

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …