Monthly Archives: November 2018

November, 2018

  • 2 November

    Болливүүдийн хааны мэндэлсэн өдөр тохиож байна

    Энэтхэгийн нэрт жүжигчин, продюсер Шарук Кан 1965 оны 11-р сарын 2-ны өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод төржээ. Түүнийг “Болливүүдийн хаан” гэж хочилдог юм. “Болливүүдийн хаан” Шарук Кан 80 гаруй кинонд гол дүрийг бүтээжээ. Энэтхэгийн кино наадмаас 14 удаа шагнал хүртсэн. Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэжээ.Тэд хоёр хүү, нэг охинтой аж.Шарук Каны 2004 онд тоглосон Вийр Заара …

  • 2 November

    Монголын циркчид алт, мөнгөн цом хүртжээ

    БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлаг алтан цом, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид мөнгөн цом хүртжээ. Уралдаанд 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог тул дэлхийн хэмжээний “А” зэрэглэлийн уралдааны нэгд зүй ёсоор тооцогддог байна. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид 2010 онд анх удаа тус уралдаанаас эх …

  • 2 November

    Яармагийн гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай …

  • 2 November

     “Мөнх тэнгэрийн бичиг-2018”  олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ 

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 11:00 цагт, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 14:00 цагт болно. 2011 оноос уламжлал …

  • 2 November

    Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тамгын газар ил далд сонирхлоо татах хэрэгтэй

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэрэгтэй гэдгээ илэрхийллээ. Энэ талаар таны бодол? -Энэ талаар өчигдөр харсан. Надад бол хоёр гурван юм бодогдлоо. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь гээд асуудлыг гаргаад ирэхэд миний бие дэмжиж байсан уу, дэмжиж байсан. Авилгалтай холбоотой, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, Засаглалтай холбоотой асуудлууд байгаа юу? Байгаа. 60 тэрбумтай …

  • 2 November

    АТГ-аас ХХААХҮЯ-ны дөрвөн албан хаагчийг саатуулжээ

    Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Улсын их хурлын гишүүд,  зарим сайдын хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа билээ. Уг асуудалтай холбооттойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Тэгвэл өчигдөр /2018.11.01/ АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн …

  • 2 November

    “Miss International- 2018” тэмцээнд оролцож буй Б.Мөнхчимэгийн гэрэл зургуудаас

    Япон Улсын Токио хотноо энэ сарын 9-ны өдөр зохион байгуулагдах 58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Б. Мөнхчимэг оролцож байна. Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлсэн юм. “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй …

  • 2 November

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ 28 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

    2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд гурав дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд шилдэг 28 оюутанд өчигдөр батламжийг нь гардуулан өглөө. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний …

  • 2 November

    68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо 70-р байрны баруун талд явж байсан 68 настай иргэнийг үл таних гурван хүн өчигдөр /2018.11.01/ 20.30 цагт  дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 68 настай эрэгтэй  Б-г явж байхад нь эрэгтэй 42-43 насны гурван этгээд бүлэглэн LG гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлжээ.

  • 2 November

    Б.Есүй Дэлхийн аварга боллоо

    Беларусь улсын Гомель хотноо Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ зохиогдож байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм.Өчигдөр /2018.11.01/ тэмцээний блиц буюу түргэвчилсэн тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, “Монгени” сургуулийн сурагч тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдон, …

  • 2 November

    Барилга дээрээс үсрэх гэж байсан 14 настай охиныг аварчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2018.11.01/ оройн 19.20 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 19.34 цагт очиход Баянгол дүүргийн харьяат  14 настай эмэгтэй Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар охинтой ярилцаж, сэтгэл санааг …

  • 2 November

    Увс аймагт Д.Сумьяагийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагдлаа

    Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Доржсүрэнгийн Сумьяагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаангом суманд зохион байгуулсан байна.Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн 23 багийн 400 гаруй өсвөрийн жүдочид оролцсон тэмцээн аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулжээ.Энэ үеэр …

  • 2 November

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна.    Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг …

  • 2 November

    ОУВС 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

    Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг  аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын …

  • 2 November

    Автомашинаараа 41 орноор аялсан хосууд эх орондоо ирлээ

      Улаанбаатар хотоос Лондон орох зорилготойгоор энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр автомашинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган аравдугаар сарын 31-ны өдөр эх орондоо ирлээ. Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш амжилттай аяласан байна. Тэд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олжээ. Аяллын нийт зардлаа тун удахгүй гарган, бага зардлаар …