Monthly Archives: November 2018

November, 2018

  • 3 November

    “Цахим орчинг зөв болгоё” аян эхэллээ

    Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн …

  • 3 November

    “Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

    Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тавилгын их дэлгүүр болох “Сохо Мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Учир нь талийгаач түүний туслахаар ажиллаад удаагүй байсан бөгөөд өмнө нь захиралдаа зодууллаа …

  • 3 November

    Иргэнийхээ халаасыг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

    Амьдралаас “тасарсан” амьгүй шийдвэрүүд Дээрэмчин гэж хэнийг хэлдэг вэ?  Бусдын  өмч хөрөнгийг хүчээр болон айлган сүрдүүлж хувьдаа авах нэгнийг хэлдэг биз. Тэгвэл Монголын төр “дээрэмчин” төрхтэй болжээ. Ингэж хэлэхийн учир нь  УИХ-аас батлан гаргасан Зөрчлийн болон Эрүүгийн хуульд торгуулийн шийтгэл голлож, ингэхдээ хуучин хуульд байсан  иргэд хоорондын үл ялих төдий маргааны харилцааг эвлэрүүлэн  зохицуулж хуулиар хэрэгсэхгүй болгодог байсан зарчмыг халж …

  • 3 November

    Томуугийн вакцин хийлгэхдээ анхаарах зүйлс

    Хүйтний эрч наашилж, бага насны хүүхдүүдийн дунд ханиадны дэгдэлт нэмэгддэг. Дүүргийн эмнэлгүүд ч ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд  амбулаторийн 71.058 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус их байна. Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, …

  • 3 November

    “Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийлээ

    БНХАУ-ын Санья хотод ирэх сард болох “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургааль”номын нээлтээ өчигдөр /2018.11.02 Азхур номын их дэлгүүрт хийлээ. Дэлхийн гоо сайхны дэвжээнд “Сайн ээж сайхан дэлхий” уриатай хүчээ сорихоор зэхэж буй тэрбээр монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсан бөгөөд энэхүү номд 100 ээжийн хэлсэн үг, захиас багтжээ. Мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ …

  • 3 November

    Монгол бахархлын өдөр Монголын Үндэсний музей ажиллана

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 08-нд тохиож буй. Эл өдөр Монголын Үндэсний музей 09.00-16.30 цаг хүртэл ажиллана. Засгийн газраас энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. Энэ өдөр тус музей иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулах юм. Үнийн хувьд том хүн 8000, оюутан …

  • 3 November

    Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй

    Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний …

  • 3 November

    АН-ын индэрийн үеийнхэн буюу 1980 оныхны үсрэлт

    Зоригтой, золбоотой улстөрчдийн эрин үе ардын болоод ардчилсан хувьсгалын эхэн үед үлдэж, өнөөдөр ердөө л цог шиг мөлийж, гөлчийсэн улстөрчдийн эрин үе эхэлсэн гэж үзвэл энэ нь яах аргагүй уйтгар гунигтай дүрслэл болж хувирна. Учир нь, цаг үе нийгмийн шаардлагаа дагаад эрх чөлөөний хатуу ширүүн тэмцлийн зам сонгох нь хийсвэр сөргөлдөөн мэт санагдахын дээр эрх чөлөөг эрхэмлэх үзлийг эрдэм боловсрол, …

  • 3 November

    Азийн пара наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Индонез улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-10-нд зохион байгуулсан паралимпийн III наадамд Монгол Улсаас нийт 40 тамирчин, 14 дасгалжуулагч оролцсон юм. Энэхүү наадамд амжилттай оролцож Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан баг тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр /2018.11.02/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Манай тамирчид спортын есөн төрөлд / жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол …

  • 3 November

    Хайрын шүлгийн “Цагаан Уул 2018” наадамд Б.Алтанхуяг түрүүлэв

      Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул 2018” наадмын II шатны шалгаруулалт өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Энэ жилийн наадмыг “Бүтээн …

  • 3 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 26. Санчир гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 3 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 2 November

    “Уран жолоодлого-Ур чадвар” тэмцээний аваргууд тодорлоо 

    “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын …

  • 2 November

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Минскт олон улсын хуралд оролцож байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалтад гадаад улсын 100 гаруй төлөөлөгч оролцож, өрнө дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна. …

  • 2 November

    Морин хуурын чуулга Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв

    Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ.Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм. Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ“Улсын Филармонийн Морин хуурын чуулга …