Yearly Archives: 2018

July, 2018

  • 26 July

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өчигдөр  (2018.07.26) БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. БНХАУ-ны төлөөлөгчид манай улсад “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор хүрэлцэн ирсэн Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune тэргүүтэй хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд Сэлэнгэ аймгийг Лишуй хоттой …

  • 26 July

    “Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хөтөлбөр

    “Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй 7 худагт болох гэж байна. Арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо …

  • 26 July

    Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны орон сууцны барилгуудын доороос ус нэвчиж эхэлжээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл хотод болсон гамшиг ослын талаар мэдээлэл хийлээ. НОБГ–ын дэд дарга Б.Мягмардорж “Долдугаар сард нийслэлд нэлээд олон усархаг бороо орсон. Борооны улмаас зам дээр лаг шавар үүссэн, айл, орон сууцны зоорийн давхарт ус орох дуудлага эрс нэмэгдсэн байгаа. Онцгой байдлын байгууллагаас зарим дуудлагад заавар зөвлөмж өгч, заримд нь газар дээр нь очиж ажилласан. Өчигдрийн байдлаар  Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны орон …

  • 26 July

    Бидний хамгийн ихээр харамсдаг есөн зүйл

    Цаг хугацаа хурдан өнгөрөхийн хирээр бид хамгийн чухал зүйлсээ орхигдуулсан байх нь бий. Харин хүмүүст юу чухал вэ гэдгийг сануулахаар Bright side сайтад бэлтгэсэн “Бидний хамгийн ихээр харамсдаг 9 зүйл” мэдээг орчуулан хүргэж байна. Хэрэггүй харилцаанаас татгалзаагүй  Олон хүмүүс ганцаараа байхаас айснаасаа болж өөрт нь тохирохгүй, ойлгож дэмждэггүй хүнтэй байсаар байдаг. Харин хэдэн жилийн дараагаас сэтгэл гутрал, гунигт автуулдаг хүнтэй …

  • 26 July

    Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

    УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч Баян-Өлгий аймагт байгаа түүний өмгөөлөгч онлайнаар оролцох хүсэлт тавьсан тул өнөөдөр 14:00 цагт болохоор товлогджээ. Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг …

  • 26 July

    Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгий аймагт хүргэгдлээ

    Улсын Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн билээ. Тэгвэл тусламжийн цуваа өчигдөр Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр, шуурхай …

  • 26 July

    Аадар бороо, хүчтэй салхины улмаас гурван аймгийн 10 сумын цахилгаан тасраад байна

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км) өчигдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан байна. Үүний улмаас: …

  • 26 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-нд зарлах санал хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээлээ. Албан бичигт: “Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэж дурджээ. …

  • 26 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 14.  Бархасвадь гараг.   Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.                           Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Авахуй  Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ …

  • 26 July

    Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 26-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …

  • 26 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу …

  • 25 July

    Г.Баттунгалаг Монтенегро Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Мило Джукановичид Итгэмжлэх жуух бичгээ барив. Ерөнхийлөгч Мило Джуканович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Монтенегрогийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тусгаар тогтнолоо шинээр сэргээгээд 10 гаруй жил …

  • 25 July

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Мөн 07 дугаар сарын 25, 26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төвийн аймгийн зарим, говь болон зүүн аймгуудын …

  • 25 July

     Баянзүрх дүүрэгт  50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана 

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барих барилгын ажил өнөөдөр эхэллээ. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдах тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид …

  • 25 July

    Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж

    Жингээ хасах болон жингээ барих нь үнэндээ нэг зоосны хоёр тал юм. Жин хасахад тусалж буй дадал зуршлууд жингээ барихад ч мөн тусална. Ер нь хассан хэмжээндээ жингээ барьж чадахгүй бол жин хассаныг амжилт гэж тооцохгүй шүү дээ. Хэрвээ та жингээ амжилттай хасаж чадсан нэгнээс жингээ хэрхэн хассаныг асуувал тэд жин хасах амархан, харин хассан хэмжээндээ жингээ барих тун хэцүү гэж хэлэх …