Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны орон сууцны барилгуудын доороос ус нэвчиж эхэлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл хотод болсон гамшиг ослын талаар мэдээлэл хийлээ.

НОБГын дэд дарга Б.Мягмардорж “Долдугаар сард нийслэлд нэлээд олон усархаг бороо орсон. Борооны улмаас зам дээр лаг шавар үүссэн, айл, орон сууцны зоорийн давхарт ус орох дуудлага эрс нэмэгдсэн байгаа. Онцгой байдлын байгууллагаас зарим дуудлагад заавар зөвлөмж өгч, заримд нь газар дээр нь очиж ажилласан.

Өчигдрийн байдлаар  Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны орон сууцны барилгуудын доороос ус нэвчиж эхэллээ. Нийтдээ 40 гаруй барилгын доороос ус нэвчиж байна гэх дуудлага ирсэн. Усыг соруулж ажилласны дараа буюу одоогоор 11 орон сууцны цахилгааныг хязгаарлаад байна. Ус нэвчиж цахилгааны шийд рүү хүрэх эрсдэл үүссэн учраас цахилгааныг хязгаарласан. Зарим барилгын зоорийн давхарт үүссэн усыг хоёр хоног тасралтгүй соруулж байна. Энэ хугацаанд НОБГын 200 гаруй албан хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэй тогтмол ажиллаж байна” гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …