Yearly Archives: 2018

August, 2018

  • 2 August

    Вэйсел Акчайн хэрэгт гурван иргэнийг шалгаж эхэлжээ 

    Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогдуулан, гурван Монгол иргэнийг шалгаж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.  Гурван Монгол иргэн нь Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг хоригложээ.  Түүгээр зогсохгүй Тагнуулын байгууллагын нэг бус хүнийг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж болзошгүй тухай мөн онцолжээ.Дээрх хэргийг Эрүүгийн …

  • 2 August

    Монголбанк өнгөрсөн сард 2,132 кг алт худалдан авчээ

    Монголбанк долоодугаар сард 2,132 кг алт худалдан авчээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд худалдан авсан алтны нийт хэмжээ 9.34 тонн болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 8.94 тонн алт худалдан аваад байжээ. 2018 оны долоодугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ …

  • 2 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр ⚡ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10.30-16.00 цагт: 3-р хороо Эрэл ХХК 10.30-17.00 цагт: 6, 7-р хороо Нүхтийн 1-7, 27, 30, 31, 32-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор ⚡БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10.30-17.00 …

  • 2 August

    Ардын эмч Ж. Хайрулла таалал төгсчээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла 2018 оны долдугаар сарын 31-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурхны оронд заларчээ. Ж.Хайрулла нь 60 гаруй жил хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байсан билээ. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан …

  • 2 August

    Хишиг дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 20.  Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа …

  • 2 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон …

  • 1 August

    “Номоо солилцъё” өдөрлөг Бямба гаригт болно 

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, UB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг НОМОО СОЛИЛЦЪЁ өдөрлөг 2018 оны 08 сарын 04-ний өдрийн 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна. Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. …

  • 1 August

    Малын вакцины шинэ үйлдвэртэй болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михай Галошфай болон Унгарын Гадаад хэргийн яамны Газрын дарга ноён Адам Сзүкс нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын ерөнхий байцаагч Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Жаргалсайхан …

  • 1 August

    Монгол түмнийг ивээгч “Очирваань” шүтээний тахилга болно

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын эхний өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхvv шvтээнийг Монгол орныг …

  • 1 August

    “Чингис хаан” ОУНБ-ын тээш хадгалалтын хэсгээс химийн бодис илэрчээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн зааланд гаднын улсаас ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч, хүмүүс амьсгал нь боогдож, ханиалгаад байна гэсэн мэдээлэл өчигдөр /2018.07.31/ өдрийн 16.35 цагт Онцгой Байдлын Ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу холбогдох байгууллагууд хамтран 30 минут шалгалт хийхэд Монгол Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар …

  • 1 August

    Ц.Цогзолмаа: Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзалмаа  удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Оюутны хөгжлийн зээлийн талаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр”Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 …

  • 1 August

    Наймдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Энэ сар Хонины ордондныхны хайр дурлалын амьдрал нэлээдгүй баяр баясалтай, хүсэл тэмүүлэлтэй байх нь. Энэ төлөв сарын 23 хүртэл үргэлжилнэ. Мэдрэмж өндөр байх учраас аливаа тохиолдолд сэтгэл хөдлөлөө ухаалгаар барих хэрэгтэй. Мөн энэ сард амьдралынхаа зарим зүйлийг илүү тодорхой, утга учиртай болгох хэрэгтэй. Гэрлэх, гэрлэлтээ батлуулах, албан бус харилцаагаа дуусгаж албан ёсны үерхлээ эхлүүлэх гэх мэт. Гэхдээ өөрийгөө буруугаар …

  • 1 August

    Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд иргэн бүртээ ногдол ашиг өгнө

    “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -“Эрдэнэс-Таван толгой” компанийн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа “амь орж”, ногдол ашиг олгох талаар мэдээ­лэл гараад удаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч? -1072 хувьцааг УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталж, тухайн үедээ “Эрдэнэс-Тавантолгой” компанийг үүсгэн байгуулсан байдаг. Иргэд зөвхөн 1072 хувьцаа гээд яриад байдаг. Угтаа бүтцийн хувьд дөрвөн төрлийн хувьцааны хэсгээс бүрддэг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг 100 …

  • 1 August

    Ажиллах болон амрах визийн талаар Австрали Улстай Санамж бичиг байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн …

  • 1 August

    ЦЕГ:Фэйсбүүкээр залилах тохиолдол ихсэж байна

    Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж. Иймд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. -Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх. -Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх. -Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, …