Ц.Цогзолмаа: Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзалмаа  удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Оюутны хөгжлийн зээлийн талаар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 жилийн хугацаанд график гаргаад цалингаасаа зээлээ төлөх таатай нөхцөлтэй.

Энэ жилийн хувьд 43 мянган хүүхэд ЕБС төгсөж, ЭЕШ өгсөн. Өчигдрийн байдлаар их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаа 75 хувьтай явж байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …