Yearly Archives: 2018

July, 2018

  • 4 July

    Сонгуулийн форумыг Монгол Улсад хийх хүсэлт гаргажээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн, Сонгуульд ажиглалт хийх Непалын Үндэсний Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Гопал Кришна Сивакотийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзав. Ноён Гопал Кришна Сивакоти Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллага нь олон улсын ялангуяа Ази, Номхон далайн бүсийн орнуудын сонгуулийн шинэчлэл, сонгогчдын …

  • 4 July

    Монгол, Хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, …

  • 4 July

    Фото: Хан-Уул дүүрэг “жишиг цэцэрлэгт хүрээлэн”-тэй боллоо

    Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа. Хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, …

  • 4 July

    Насны хишгийг олгож эхэллээ

    Монгол Улс ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргаж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өгч байхаар болсон билээ. Насны хишгийг зургаадугаар сарын 21-нээс олгож эхэлжээ. Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусах юм байна. Наадмаас өмнө нийт 125,166 ахмад насны хишиг авах аж. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол …

  • 4 July

    Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ

    БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ наадамд Монгол, Швейцарын хамтарсан “Out of paradise” кино шилдгийн шилдгээр  шалгарч,  “Best Feature Golden Goblet” шагнал хүртлээ. Шагналыг киноны найруулагч Ч.Батбаяр,  жүжигчин Г.Эрдэнэцэцэг,Т.Энэрэл нар гардан авчээ. Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь “Ороолон”, “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж үзэгчдийн танил …

  • 4 July

    Долдугаар сарын 9, 10-нд амрахгүй

    Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг  Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа “Засгийн газар 27 асуудал хэлэлцэхээс 1 асуудал нь Үндэсний их баяр наадмаар амралтын өдрийг шилжүүлэх тухай байлаа. Баяр наадмаар 5 хоног амарна. 7 сарын 9-нд, 10-нд амрах хувилбарыг ЗГ хэлэлцээд хувийн хэвшилд халтай,төрийн …

  • 4 July

    Говийн бүсийн хурдан морины уралдаан Дорноговьд болно

    Засгийн газрын тогтоолоор говийн бүсийн хурдан морины уралдааныг  энэ сарын 27-29-нд Дорноговь аймагт зохион байгуулахаар боллоо.

  • 4 July

    Канадад хэт халууны улмаас зургаан хүн нас баржээ

    Хэт халууны улмаас Канадын Монреаль хотод зургаан  хүн нас баржээ. Хотын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар“Montreal Gazette” сонин мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагийн орой Монреал хотод Цельсийн 35 хэмд хүрч, түргэн тусламжийн албаны ажилтнууд ердийнхөөс илүү их дуудлага хүлээн авсан байна. Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнууд дахин 5 хэм нэмэгдэж магадгүй байгаа дүүргүүдийн оршин …

  • 4 July

    8 настай хүү ахлах сургуулиа төгсжээ

    Бельги улсад 8 настай сурагч Лоран Симонс ахлах сургуулиа төгсөөд, их дээд сургуульдаа элсэн орох гэж байгаа талаар “Риа Новости” агентлаг мэдээлэв.  

  • 4 July

    “ДАШТ-2018”-ын үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчийг үнсчээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтын сурвалжлагыг шууд дамжуулан хүргэж байсан Өмнөд Солонгосын “MBN” телевизийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй үнссэн дүрс бичлэг олон хүний анхаарлыг татжээ. “YouTube” хуудаст байршуулсан уг дүрс бичлэгийг үзсэн зарим хүн хөгжөөн дэмжигч охидыг магтан сайшааж байсан бол зарим нь тэднийг шүүмжлэх шалтаг хайж байсан нь илт байжээ. Сэтгүүлч залуу эмэгтэй хүн байсан бол хэрэг …

  • 4 July

    “Дэлхийн мисс”-д анх удаагаа трансжендер бүсгүй оролцоно

    Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа трансжендер  хүн оролцоно гэж “The Advocate” сэтгүүл мэдээлжээ. 22 өрсөлдөгчөөс шалгаран үлдсэн бүсгүй Ангела Понсе Испанийн миссийн тэмцээнд түрүүлж, ялагчийн хүндэт титмийг гардан авснаараа Дэлхийн миссийн тэмцээнд ийнхүү эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна. Тэрээр 26 настай бөгөөд 2014 онд тэрбээр хүйсээ солиулах мэс засалд орсон байна.Хүйсээ …

  • 4 July

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Ажлын санал солилцоход цаг гарга. Гэхдээ таныг биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үе үе тохиолдох бололтой. Жолоо барих эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой бай. Бухимдалтай үедээ юм бичих, утсаар ярихаас зайлсхий. Уурандаа хэрэггүй зүйл хэлж болзошгүй. Таалагддаг хүнээ хоолонд урь, санаанд оромгүй сайхан үр дүн өгөх болно. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр таны хувьд өдөр тутмын амьдралын хатуу мөн …

  • 4 July

    Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

    Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ. Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насыг …

  • 4 July

    “Аюулгүй байдлын манаанд 96 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Энэ сарын 3-9-ний өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тагнуулын байгууллагын “Аюулгүй байдлын манаанд 96 жил” сэдэвт уран зураг, гэрэл зураг, архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарч байна. Дотоодыг хамгаалах газрыг үүсгэн байгуулсан 1922 оны долдугаар сарын 3-ны өдрийг “Монголын тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү үзэсгэлэнг Тагнуулын байгууллагын 96 жилийн ой, тагнуулын ажилтны өдрийг тохиолдуулан гаргаж буй юм. Үзэсгэлэн …

  • 4 July

    Зөнч Ахилл муур дахин буруу таалаа

    Өчигдөр Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 17:00 цагт Швейцарь-Шведийн шигшээ багийн тоглолт болсон.