“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Прокуророос Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан ч шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих хугацааг 15 хоногоор сунгасан …
Yearly Archives: 2018
June, 2018
-
13 June
Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд: ОХУ-ын хилийг …
-
13 June
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Ажил болон эрүүл мэндийн байдал сайн. Ажил болон нийгмийн амьдралд хамтран ажиллагч болон найз нөхдийн дунд нэр хүнд тань ихсэх болно. Энэ нь шинэ романтик харилцаа ажил дотроос үүсэх магадлалтайг илтгэж байна. Та бусдад болон өөрөө өөртөө өндөр шаардлагатай байх нь таныг их шүүмжлэлд өртүүлэх болно. Юуны өмнө ажлаа бүтээж чадахгүй байгаа бол өөрөө өөртөө бүү бууж өг. …
-
13 June
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын Билгийн тооллын битүүн. Буд гараг. Чөлөөт эх одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Ус Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн …
-
13 June
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2018 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн …
-
12 June
М.Энхболд: Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг
“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг Эрхэм анд найз нар аа, Хүндэт парламентчид аа, Хатагтай, ноёд оо, Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх …
-
12 June
Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа
Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа. Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос …
-
12 June
“Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг өглөө
НИТХ–ын дарга С.Амарсайхан өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг …
-
12 June
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “баяртай” байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Улаанбаатарын цагаар өглөөний 9:00 цагт Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэлсэн юм. Доналд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Засгийн газрын хуралдааны үеэр шууд хүлээн авч үзээд, тэднийг анх удаа гар …
-
12 June
100 айлыг нүүлгэх нь жаргалтай Улаанбаатарыг цогцлоох эхлэл юм
Цэвэр тохьтой орчинд, сэтгэл амар амьдрах юмсан гэдэг хүсэл нийслэлийн иргэн бүрт бий. Гэвч түгжрэл, буруу төлөвлөлт, хог хаягдал гээд уурлуулж, бухимдуулах зүйлс нийслэлд дэндүү их байна. Дэлхийн хотуудыг эрүүл аюулгүй орчинтой, хүн амьдрахад таатай байдлаар нь жагсаахад буурал европын хотууд үргэлж тэргүүлдэг. Үүний цаад шалтгаан нь хот төлөвлөлтийн зөв шийдэл гэж харагддаг. Өнөөдөр Улаанбаатар хотын төлөвлөлт утгаа алдаж, зах …
-
12 June
Дональд Трамп, Ким Жон Ун нар үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ. Ким Жон Ун “Өнөөдөр бид түүхэн уулзалт хийж, өнгөрснийг мартах тохиролцоонд хүрлээ. Дэлхий дахин удахгүй томоохон өөрчлөлтийг харах …
-
12 June
“Miss Mongolia-2018” наадмын тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо
“Miss Mongolia” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia-2018” тэмцээний тэргүүн миссийн титмийн ялагчийг өчигдөр тодрууллаа. Тэргүүн миссийн титмийн эзний төлөө өрсөлдөх эцсийн шатанд 19 бүсгүй шалгарч бөгөөд тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорчээ. “Miss Mongolia-2018” тэмцээнд оролцож буй миссүүд “Мисс оюунлаг”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс бикини”, “Мисс модель” “Мисс фото” төрлөөр өрсөлдсөн юм. …
-
12 June
А. Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл
УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа. -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор таны зүгээс ямар санал дүгнэлттэй байна вэ? -Нийслэлийн дүүргээс сонгогдсон гишүүний хувьд уг хуульд анхаарал хандуулж байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийг цаашид бэхжүүлье гэвэл нийслэл, аймаг, тухайн орон нутаг санхүүгийн чадавхтай байх нь зүйтэй гэж боддог. Үйлдвэрлэлийн, орон сууцны, үйлчилгээ худалдааны гэх зэргээр …
-
12 June
Асашёорюү Д.Дагвадорж: Ким Жон Уныг 1980 оны хамгийн өнгөтэй өөдтэй гээд байх юм
БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х. Баттулгын бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж багтжээ. …
-
12 June
Д.Трамп, Ким Жон Ун нар хамт үдийн зоог барилаа
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн дээд хэмжээний өргөтгөсөн хуралдаанаа өндөрлөснийхөө дараа хамт үдийн зоог барилаа. Хоёр улсын төрийн тэргүүн нарын үдийн зоогны цэсэнд шарсан будаа, чихэрлэг гахайн мах, зэрэг багтжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүдийн зоог зооглох газартаа хүрэлцэн ирснийхээ дараа гэрэл зурагчид нарт хандаж “Хүн бүр сайн зураг авах уу? Тэгэхээр бид сайхан царайлаг харагдаж байна …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл