Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит арван гурав дахь дугаар /2018. 05.25/ өнөөдөр цацагдаж эхэллээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Амьдралын их урсгал дунд ээжүүд эмэгтэйчүүд бид амрах завгүй, ачаагаа хөнгөвчлөх цаггүй зүтгэсээр нэг л мэдэхэд стрессд өртсөн байдаг. Миний хувьд энэ удаагийн дугаартаа төрөөд удаагүй, ачаалал ихтэй ер нь бүх л насны ээжүүдэд тохиолддог стресс мөн төрсний дараах сэтгэл гутралд хэрхэн бага …
Yearly Archives: 2018
May, 2018
-
25 May
Асашёорюү Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүлэв
Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээний жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ. Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо. Хоошёорюү С.Бямбасүрэн Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм. Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ …
-
25 May
“Монгол Нинжа дайчид” шоуг МҮОНТ тун удахгүй албан ёсны эрхтэйгээр хүргэнэ
Японы TBS телевизийн “Sasuke Ninja warrior” шоуг “Монгол Нинжа дайчид” нэртэйгээр МҮОНТ албан ёсны онцгой эрхтэйгээр тун удахгүй хүргэхээр болжээ. Энэхүү телевизийн шоуг дэлхийн 20 орон албан ёсны эрхтэйгээр хийж, өөрсдийн бүтээл болгодог бол МҮОНТ авснаар Монгол 21 дэх улс болж буй юм. Шоунд оролцогчдыг бүртгэж дууссан учир тун удахгүй олны хүртээл болох нь. “SASUKE NINJA WARRIOR” ШОУНЫ ТУХАЙ “Sasuke …
-
25 May
Х.Чимгээ:Хүүхдийн бэлэг сонгохдоо үйлдвэрлэсэн хугацааг нь шалгах хэрэгтэй
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас тавдугаар сарын 7-ноос эхлэн зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийгээд …
-
25 May
Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг
Туулын голын хойд талын хэсэг нь Туул голын хамгаалалтын бүс нутаг. Энэхүү хамгаалалтын бүсэд маш олон тооны орон сууцнууд баригдсан байдаг. Тухайлбал KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдчихсан байгаа юм. Эдгээр хотхонууд ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь туул голын усыг …
-
25 May
Э.Идэрцог: С.Баярыг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй
Авлигатай Тэмцэх Газраас тавдугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн “Ерөнхий сайд асан С. Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө дуудан дарамталсан байж магадгүй” гэсэн өчигдрийн хийсэн мэдээлэлд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Э.Идэрцог тайлбар өглөө. Тэрбээр”Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шалгагдаж байгаа. …
-
25 May
Дональд Трамп: Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Энэ тухайгаа Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид захидлаар мэдэгдсэн байна. Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хүргүүлсэн захидалдаа” Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа. Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаарх бодлоо өөрчилбөл над руу бичих юм уу, утсаар холбогдоорой” хэмээн бичжээ. Харин энэ …
-
25 May
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдав
Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан. Тэгвэл өчигдөр барилдааныг цуцалсан талаар Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ. Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон. Тэгвэл …
-
25 May
Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа
НИТХ–ын тэргүүлэгчид өчигдөр/05.24/ хуралдлаа. Хурлаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/, Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон Төрийн шагналд тодорхойлж уламжлах зэрэг асуудлыг …
-
25 May
Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг Уилл Смит дуулна
Ирэх сарын 14-нд ОХУ-д болох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Live it Up”-ийг Холливүүдийн алдарт кино жүжигчин Уилл Смит, дуучин, хөгжмийн зохиолч Ники Жэм, Эра Истрэфи нар дуулна гэдгийг ФИФА-гаас зарлажээ. “Live it Up”дууг долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөө тоглолтын өмнө 80,000 үзэгчдийн өмнө дуулж, мөн нэг тэрбум орчим телевиз үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Тавдугаар сарын 25-нд дууг цацаж …
-
25 May
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын …
-
25 May
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Одоогийн оддын байрлал таныг мөрийтэй тоглоомын эсрэг байж, хий дэмий мөнгө үрэх хэрэггүй гэдгийг илтгэнэ. Хэрэв хамтрагч тань төсөв орлогоо хэтрүүлж, хамтарсан санхүүгээ хязгаарлаж эхэлж байгаа бол үүнд оролцон зогсоох хэрэгтэй. Харин ямар ч сургалтын курс байсан таны ажлын үр чадварыг тэлж өргөжүүлэх ба үүнд үрж байгаа төгрөг бүхэн үнэ цэнэтэй байна. Мөрдөгчийн зан чанараа ашиглаж ямар нэгэн …
-
25 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 11. Сугар гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, …
-
25 May
Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна
2018 оны тавдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр …
-
24 May
Дуучин Тэмпогийн шинэ уран бүтээл “EX CALLING”
25-р суваг телевизийн “Mакing The Band” нэвтрүүлгээс төрөн гарсан “Mixx” хамтлагийн ахлагч Тэмпо буюу Б.Болдбаатарын “EX CALLING” дууны клип өчигдрөөс эхлэн /2018.05.23/ цацагдаж эхэлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл