Yearly Archives: 2018

May, 2018

  • 24 May

    С.Мөнхчулуун: Яармагийн гүүрний өргөтгөлийн ажил энэ онд дуусна

    НИТХ-аас UBS телевизтэй хамтран гаргадаг “Иргэн ба 45 ” нэвтрүүлгийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн зочноор НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун уригдан оролцсон байна. Нэвтрүүлгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.

  • 24 May

    Цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын …

  • 24 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 24-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 2, 4, 5, 22-р хороо Цэргийн хотхон, Монелийн гудамж, Алтан-Өлгийн 22-29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8 байрууд, ойр орчмоор 11:00-17:00 цагт: 16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байрууд, Альфа …

  • 24 May

    Элгээ LOVEдоцгооё: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин

    Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Хүний бие өөрийгөө эрүүл байлгах, хорт бодисыг цэвэрлэх, эд эрхтэнд аюул учрах үед нөөц бүтцүүдийг нээн бие махбодыг тогтворжуулах цогц бүтэцтэй. Бодгалийн цогц бүтцийн мотор нь зүрх, лаборатори нь элэг, хана хэрэм нь их биеийн араг яс юм. Гэвч Монголчууд бидний лаборатори тэсэлгээ дэлбэрэлтэд өртөж ашиглалтаас гарах дөхжээ. Тэнгэрлэг заяат бид …

  • 24 May

    Охины орд: Өөртөө зав гарга

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр олон зүйл анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Тодорхой хугацаанд дуусгах ажилтай бол утсаа унтраасан нь дээр. Техникийн асуудал мөн саад учруулна. Цахилгаан төхөөрөмжүүдэд гар хүрэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Чийгтэй эсвэл хуурай орчин мөн өнөөдрийн од эрхэсийн нөлөө таны биед ихээхэн цахилгаан цэнэг хуримтлуулна. Юуны өмнө цахилгааны эх үүсвэрээс салгах нь чухал. Ажлын тань зарим зүйл нь чухал санагдаж …

  • 24 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 10. Бархасвадь гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр.                           Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Мунхрахуй  Суудал:Гал Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ …

  • 24 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга …

  • 24 May

    С.Баяр II эмнэлэгт хүргэгдлээ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Тэгвэл цагдан хоригдох хугацаанд С.Баярын тулай болон багтраа өвчин хүндэрч эрүүл мэнд ноцтой байдалд орсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн юм. Мөн прокурорт мэдэгдэж, үйлчлүүлэгчээ эмчлүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу С.Баярт үзлэг хийж, яаралтай “сайд нарын” гэгдэх II …

  • 24 May

    Газын зурваст болж буй дайны мөн чанар юу вэ?

    Эх орон, газар нутгаа Израйльд булаалгаж 70 жилийн турш тамын амьдралаар амьдарч буй Палистины ард түмэн. Тэд газар нутгаа буцааж авахын тулд тахир дутуу болсон ч тэмцсээр л байна. Хүүхэд эмэгтэйчүүд нь хүртэл … Тэд мянга мянгаараа алуулж, тосгоноороо цусан далай болж байхад дэлхий чимээгүй л байдаг. Хэн ч тусалдаггүй. Харин газар нутгаа эргүүлэн авах гэж иргэний тэмцэл хийхэд дэлхий дахинд …

  • 24 May

    Хуулийн дагуу хүчээр “засуулсан” иргэд Засгийн газрынхаа эсрэг тэмцэж эхэллээ

    Энэ 2018 оны 5 сард Японы хүн амын бодлогын тухай хуулийн улмаас хүчээр засуулж, үр удмаа үлдээх чадвараа алдсан иргэд “Засгийн газар хүний эрхийг хурцаар зөрчсөн тул энэ хуулийнхаа өмнөөс уучлал гуйж, нөхөн төлбөр олго” гэсэн шаардлагыг барьж, эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд гомдол гарган жагсаал цуглаан хийж эхэллээ. Японд 1948-1996 оны хооронд хэрэгжиж байсан хуулийн хүрээнд 16500 хүн хүчээр засуулсан гэж …

  • 23 May

    НИТХ-аас Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр тогтоол гаргалаа

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 09:30 цагт 78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээлэл, -Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай, -Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, -Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс …

  • 23 May

    Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэнэ

    Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Баярын үйл ажиллагааг МБШТөв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар …

  • 23 May

    Хятадын Жиансу мужид “Тэнгэрийн нүд” байгууламж сүндэрлэнэ

    Хятадын Жиансу мужийн Шюи хотод “Тэнгэрийн нүд” нэртэй байгууламж барьж, дэлхийн хамгийн шилдэг астрономид суурилсан аялал жуулчлалын төв болгохоор зорьж буй талаар мэдэгдлээ. Жиансу мужийн удирдлагууд Олон улсын одон орон судлалын нийгэмлэгтэй/IPS/ хамтран ажиллахаар болжээ. “Шюи хот, IPS-ийн оддын хотхон” хэмээн нэрлэх энэхүү газар нь 70 метрийн өндөртэй, бөгж хэлбэрийн “Тэнгэрийн нүд” байгууламжтай болох юм. Бүтээн байгуулалтын ажил энэ оны …

  • 23 May

    Япон улс эвдэрсэн гар утсаа олимпийн медаль болгох саналд нэгдлээ

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачлагад нэгдэж, мөн нийслэлчүүд, иргэдийг нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачлага нь хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг Токиогийн олимпийн медаль хийх …

  • 23 May

    Фото: Пакистанд хэт халсан өдрүүд 

    Пакистаны Карачи хотод сүүлийн гурван жил тохиогоогүй их халуун болж, агаарын температур цельсийн 40 хэм хүртэл халжээ. Хэт халалтаас болж 65 хүн амиа алдсан байна.  Тус хотод 2015 онд үүнээс ч илүү халуун болж, 1,300 гаруй хүн амь үрэгдэж байжээ.