Болгарын Софи хотод энэ сарын 12-нд болсон “Азийн фестиваль”-д “Монгол костюмс” компанийн 10 уран бүтээлчид амжилттай оролцож, Монголын түүх, соёл урлаг, соёлын биет бус өв болох уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын тоглолтыг олон нийтэд үзүүлэв. Мөн өнөөгийн Монгол орон, эртний хадан дээрх зургуудын тухай үзэсгэлэн гаргав. Фестивалийн үеэр “Монголын асар”-т Болгарын Ерөнхийлөгч …
Yearly Archives: 2018
May, 2018
-
23 May
У.Хүрэлсүх: Тулгарсан хүндрэл, хямралыг бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна
“Хүчээ нэгтгэе” уриан дор болсон “Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Эрхэм зочид, төлөөлөгчид өө, “Хүчээ нэгтгэе” уриан дор болсон “Монголын эдийн засгийн чуулган”-д оролцож байгаа хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон нийт оролцогчиддоо …
-
23 May
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. “Төмөр …
-
23 May
100 айлын авто машины замыг өргөтгөнө
НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу олны нэрлэж заншснаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдав. Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Мөн НАЗХГ, НГА, НМХГ болон дүүргүүдийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулав. НМХГ болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл …
-
23 May
Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон …
-
23 May
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн гуравдугаар сард 31 бөхийг допингийн шинжилгээнд хамруулж таван бөхөөс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн гэж мэдэгдсэн юм. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Сайнбаяр “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн юм. Харин улсын заан Б.Пүрэвсайхан …
-
23 May
Барак Обама “NetFlix” компанитай хамтарч ажиллана
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама нар NetFlix компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. “NetFlix”компаниас Барак Обамагийн гэр бүлийнхэн олон ангит кино, баримтат кино зэрэг уран бүтээлийг бидэнтэй хамтран хийнэ гэж мэдэгджээ. Барак Обамагийн гэр бүл “Higher Ground Productions” нэртэй хувийн продакшн байгуулжээ. Тэд 2019 оны эхээр уран бүтээлээ толилуулж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Барак Обама даваа …
-
23 May
МҮБХ-ноос ИНЕГ-ын дарга нарыг АТГ-т шалгуулахаар болжээ
Монголын Үндэсний бөхийн холбооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаар мэдээллээ. ИНЕГ энэ сарын 25 буюу баасан гарагт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа бөгөөд ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ. Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл …
-
23 May
Ерөнхий сайд асан С.Баярын бие мууджээ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрч байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С. Баярын биеийн байдал муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болж ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэж түүний өмгөөлөгч мэдээллээ. .
-
23 May
Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлах шийдвэрийг гаргалаа. Тус хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн үр ашгийн сайжруулах өмч хувьчлалын үндсэн чиглэлийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. …
-
23 May
Х.Амгаланбаатар: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин нэмэгдүүлэх ажлыг хэсгийг ахална
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан” ажил хаялтын өмнөх суулт Сүхбаатарын талбайд ес дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр МҮЭ-ийн холбооноос “Цалин нэмэгдүүлэхийн төлөө” явуулж буй нэгдсэн тэмцлийн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудынхаа хүсэлтээр нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг хэсгийн МҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн. …
-
23 May
“Өхөөрдөм гоёо-2018” загварын их наадам эхэллээ
Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Дээд Монгол зэрэг Монгол угсаатнуудын дунд “Өхөөрдөм гоёо-2018” Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам өчигдөр эхэллээ.Энэхүү анхдугаар их наадам нь энэ сарын 20-22 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болно. Наадмын үйл ажиллагааг нээж, Дэлхийн Монгол угсаатны нийгэмлэгийн тэргүүн н.Нямаа “Хүүхдийн инээд цалгиж байдаг энэ сайхан ордонд хүрэлцэн ирсэн Монгол туургатан та бүхэндээ энэ үдшийн …
-
23 May
Налайх дүүргийн удирдлагууд Оргио тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай Налайх дүүргийн удирдлагууд танилцлаа. Тус үйлдвэр 2012 онд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 243 ажилтантайгаар ISO-9001 стандартыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. “Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн, өрх толгойлсон иргэдийг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас нийт ажиллагсдын …
-
23 May
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 23-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 14-р хороо Энхтайван гудамж, Консулын 1, 2, Дүүргийн 1-р гудамжууд, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол контракт, Финанслайн, Ньюдьюрал, Гамба …
-
23 May
Баабар мөнгө авсан учраас Рио тинтог хамгаалдаг уу?
БААБАРЫН КОМПАНИ МОНГОЛЧУУДЫН ТАРХИЙГ УГААХ ДААЛГАВРААР “РИОТИНТО”-с БАЙНГА МӨНГӨ АВДАГ! Олон хүн Баабар ОюуТолгой болон гадаадын хөрөнгө оруулалтыг үхэн хатан магтдагийг сайн мэднэ. Учрыг нь ч гадарладаг. Гэхдээ баталгаа байдаггүй. Тэгвэл би баталгааг нь хэлж өгье… Олон юм ярихгүй ердөө л хэдхэн баримт хэлье: 1. 2006 оны 10 дугаар сарын 6-нд Баабарын Непко компани ОюуТолгой (RioTinto) компаниас 16 сая төгрөг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл