Yearly Archives: 2018

May, 2018

  • 22 May

    Танхайрсан этгээдэд 7 хоногийн баривчлах шийтгэл оноолоо

    2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо 23 дугаар сургуулийн гадна танхайрсан иргэнд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.

  • 22 May

    НДЕГ даваа гаригийг зөвлөгөө өгөх нээлттэй өдөр болголоо

    Нийгмийн даатгалын салбар хэлтсүүд ажлын ачааллын улмаас зөвлөгөө авахаар ирсэн зарим даатгуулагчид хүртээмжгүй үйлчлэх тохиолдол гардаг. Харин иргэд нарийн зохицуулалттай хуулийн асуудлаар тодорхой мэдлэггүйгээс болж юу бүрдүүлж, хаана хандахаа мэдэхгүй явсаар зарим төрлийн үйлчилгээг авч чадахгүй хохирох нь бий. Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд даатгуулагчиддаа нээлттэй ажиллаж, зөвлөгөө …

  • 22 May

    Лам нар талийгаачдаа зориулж мод тарь гэж хэлсэн бол далан давхар өдийд дүүрэн модтой болчих байлаа

    Мод үржүүлгийн “UВТ” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатар: Энд нэг зүйлийг лам нарт хандаад хэлмээр байна. Яагаад лам нар талийгаачдаа зориулж нэг мод тарьчих гэж хэлдэггүй юм бэ. Хэрвээ лам нар тэгж хэлээд байсан бол Далан давхрын оршуулгын газар өдийд дүүрэн модтой болчих байлаа. Хоёрдугаарт, та бүхэн Улаанбаатарын ойр орчимд буй ой руу ороод үз. Арц байхгүй болчихсон. Шарга морьт, Яргайт, …

  • 22 May

    С.Эрдэнэбат: Улсын гурван талт хэлэлцээрийн тодорхой зүйл заалтууд зөрчигдөж байна

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоодын  хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр Сүхбаатарын талбайд 09:00-12:30 цагийн хооронд  үргэлжлэв. Ажил хаялтын өмнөх суултад Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн төвийн Япон, Солонгос, Вьетнам, Мьянмар, Хятад, Тайвань, Тайланд улсын ҮЭ-үүд эв нэгдлээ илэрхийллээ. Тэд “Аливаа тэмцэл төр засгийн буруу бодлогоос үүдэлтэй байдаг. ҮЭ-үүд зөвхөн ажилчин ангийн сайн сайхны төлөө явдаг, зорилго нэгтэй байдаг учир та бүхний …

  • 22 May

    Б.Өлзийбаяр: Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас нэг иргэн 30 мянган төгрөгийн ашиг хүртэх боломжтой

    Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэд ашиг нэхэж болох тухай өмнө нь мэдэгдсэн. Харин саяхан хувьцааны ногдол ашиг хэд байх боломжийн талаар судалгаа хийжээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Өлзийбаяртай ярилцлаа. -Сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа “биежлээ”, “амиллаа” гэсэн мэдээ гарч байна. Танай байгууллага мэргэжлийн байгууллагын хувьд …

  • 22 May

    Дорнод аймагт “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөө сүндэрлэлээ

    Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Онцгой байдлын газраас санаачлан “Аврагчийн гараас Амьдрал цэцэглэнэ” хөшөө босгожээ. Тус хөшөөг албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн аж.

  • 22 May

    Япон улсад  зорчих иргэдэд өгөх онцгой зөвлөмж

    Хэрвээ та Япон улс руу зорчихоор төлөвлөж байгаа бол дараах зөвлөмжтэй танилцаарай. Нэг. Японы хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс: Японы визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Японд нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Immigration Bureau) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Японд байх хугацаандаа байрлах байр /зочид буудал/, урилга өгсөн хүний нэр, хаягийг …

  • 22 May

    Элчин сайд Л.Пүрэвсүрэн Ромын Пап Францист итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

    Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад /Ватикан/ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ромын Пап Гэгээн Хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн Тэргүүн хамба Петро Паролин, Гадаад улс орнуудтай …

  • 22 May

    С.Цэрэнчимэд цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

    Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн тэмцээнд 22 орны 330 гаруй тамирчид өрсөлдлөө. Монголын армийн баг болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилтыг үзүүллээ. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга …

  • 22 May

    Хуурамч шатахуун байгаа эсэхийг нэн яаралтай шалгаж, тогтоомоор байна

    Шатахуун хэрэглэгчдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэр “Монгол Улсын хэмжээн 400-500 шатахуун түгээх станц хуурамч шатахуун зардаг” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Хуурамч шатахуун гэдгийг эрдэмтэд,  лабораторийн шинжилгээгээр тогтоосон гэжээ. Үнэхээр хуурамч шатахуун зарж байгаа бол манай хяналтын байгууллагынхан ажлаа хийхгүй байна гэсэн үг үү. Ямар ч байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ асуудалтай холбоотой хяналт шалгалт хийхээр …

  • 22 May

    Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

     Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Ш. Солонгын томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү  Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр нэр дэвшигч Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн …

  • 22 May

    Ц. Цогзолмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлийн хүмүүсийг бэлдэх гээд байгаа тогтолцоотойгоо уялдуулах ёстой

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгах ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Энэхүү асуудалд БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа “Монгол орны хөгжлийн ирээдүйг мэдлэгт суурилсан байлгахын тулд сууриар нь бүтцээ зөв болгох тал дээр цаашид анхаарах зайлшгүй шаардлагатай. …

  • 22 May

    “Карл Марксын онолын өв ба орчин үе” сэдэвт (ЭШБХ)-ын үйл ажиллагаанаас өдөөгдсөн бодол

    МАН-ын дэргэдэх Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны Стратеги академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУ-ын ЗГ-ын Удирдлагын академи хамтран энэ ЭШБХ-ыг 2018.05.03-нд явуулах гэж байгааг би тохиолдлоор мэдээд тэнд сууж сонирхсон юм . Сонирхсон гол шалтгаан гэвэл МАХН 2017 оны 11 дүгээр сард Карл Марксын “Капитал” зохиолын ойд зориулсан Дугуй ширээний ярилцлага зохион байгуулсныг “TV9” телевизийн нэвтрүүлгээс үзсэнтэйгээ харьцуулмаар санагдсан билээ. Бас сүүлийн …

  • 22 May

    12 ордны амжилтын зурхай

    “Байлдаанч” ХОНИНЫХОН Энэ ордонд төрөгсөд гудамжинд чулуу өшиглөж яваад л огт танихгүй байгууллагад даргыг нь “хуга фанаалдан” ажилд орж чадах хүмүүс. Тэдний хурц, тогтворгүй араншин нь өндөр албанд ажиллахад нь саад болдог. Гэхдээ тэд төрөлхийн дарга, удирдагч байх тэмүүлэлтэй байдгаас хэн нэгэнд захирагдаж чадахгүй. Тэдэнд цагийн хуваарь нь чөлөөтэй ажил юм уу хувийн, бизнес эрхлэх нь зөв сонголт болно. Хатуу …

  • 22 May

    Марек Жонса: Монгол залуучуудын Польшид суралцах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа манай улсад айлчилж буй Бүгд найрамдах Польш улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд талархаж буйгаа уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлээд, хоёр улсын Засгийн газрын хооронд боловсролын салбарт хэрэгжүүлж буй …