Эх орон, газар нутгаа Израйльд булаалгаж 70 жилийн турш тамын амьдралаар амьдарч буй Палистины ард түмэн. Тэд газар нутгаа буцааж авахын тулд тахир дутуу болсон ч тэмцсээр л байна. Хүүхэд эмэгтэйчүүд нь хүртэл … Тэд мянга мянгаараа алуулж, тосгоноороо цусан далай болж байхад дэлхий чимээгүй л байдаг.
Хэн ч тусалдаггүй. Харин газар нутгаа эргүүлэн авах гэж иргэний тэмцэл хийхэд дэлхий дахинд Палистинчуудыг хог шаар мэт болгон харуулж НҮБ хүртэл Еврэйчүүдийг хамгаалдаг. Энд Палистины зөв, Израйлийн буруу гэж шүүх гэсэнгүй.
Жишээ татаж, ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО ГЭДЭГ ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ВЭ гэдгийг мэдээсэй гэсэндээ бичиж байна. Нэг нь булаасан газар шороогоо харгислаж хядаж байгаад ч хамаагүй хамгаалж байхад нөгөө нь булаалгасан газар шорооныхоо төлөө амь насаа ч хайрлахгүй чулуу, чавх юу байгаагаа барин тэмцсээр байна. Газын зурваст ийм л үйл явдал өрнөж байгаа.