Yearly Archives: 2018

May, 2018

  • 15 May

    Дуучин Л. Насанбуян ажил хаялтын өмнөх суултад нэгджээ

      Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн Газраас эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжиллээ. Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултыг дэмжиж буйгаа илэрхийлэн  БШУҮЭХ, Нэгдмэл ҮЭХ, ХХААБОҮЭХ, ААХҮЭХ, Соёл урлагийн салбарт ажиллагчдын  төлөөллүүд суултад оролцлоо. Мөн Соёл урлагийн салбарт ажиллагчдыг төлөөлж Улсын филармонийн гоцлол дуучин СТА  Л.Насанбуян  ажил хаялтын өмнөх суултад нэгджээ.

  • 15 May

    АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд оржээ

    АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд орсон тухай Цагаан ордон мэдэгджээ. “Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Мелания Трамп бөөрний үрэвслийг хүндрэхээс урьдчилан сэргийлэх хагалгаанд АНУ-ын Мэриленд муж улсад орших Уолтер Рийдийн цэргийн төв эмнэлэгт өчигдөр орсон байна. Хагалгаа амжилттай болсон бөгөөд ямар нэгэн хүндрэл гараагүй гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Өдгөө 48 настай тэргүүн хатагтай эмнэлэгт долоо хоног хэвтэх …

  • 15 May

    “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр-т ” зориулсан өдөрлөг болно

      Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно. …

  • 15 May

    Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

    Сармистай сүүгээр ханиад дарах арга:Нэг аяга буцалсан сүүнд зөгийн бал, 3-5 хумс жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орвол ханиалгыг маш сайн дардаг. Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: Үхрийн нүдний нэг хоолны халбага хуурай навчин дээр аяга буцалсан халуун ус хийж дөрвөн цаг дарж хандална. Хандалсан шүүсийг өдөрт4-5 удаа 125 мл-аар ууна. Нимбэгийн хальс сармисаар ханиад дарах арга: Хоёр ширхэг …

  • 15 May

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Тува улсын төрийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Төрийн Тэргүүн ноён Ш.В.Кара-Оол-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо. Тухайлбал Тува улстай Улаанбаатар Улаангом Кызылийн чиглэлд агаарын маршрут нээх асуудалд санал солилцож, энэхүү саналыг харилцан дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тува улсын хувьд олон улсын статустай шинэ нисэх онгоцны буудлаа ирэх 8-дугаар …

  • 15 May

    “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Монгол Улс нь баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн дөрөв …

  • 15 May

    “Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. “Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын …

  • 15 May

    Яруу найрагч А. Эрдэнэ-Очир таалал төгсжээ

    Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт Болор цомын эзэн нэрт яруу найрагч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон билээ. Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, …

  • 15 May

    Барилгын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагууд олгодог боллоо

    Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг барилгын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх шийдвэр ажил хэрэг болжээ. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сард болсон сонгон шалгаруулалтаар Монголын барилгын үндэсний ассоциаци болон барилгын салбарын бусад төрийн бус мэргэжлийн байгууллагуудын хамтарсан түншлэл оролцон шалгарч, 2018 оны 01 дүгээр сарын 25-нд салбарын ТББ-уудын түншлэлийг төлөөлөн Монголын Барилгын Үндэсний …

  • 15 May

    Нисгэгчийн дарсан гайхалтай зургууд

    Бойнг 747 онгоцны нисгэгч Кристиан ван Хэйст  нислэг хийх үедээ тэнгэрийн гайхалтай дүр зураглалыг хардаг нэгэн бөгөөд энэхүү дүр зураглалыг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүмүүстэй хуваалцжээ. Тэрбээр аянга цахилгаан цахиж буй сүрлэг үүлсийн зургийг дарах дуртай аж.  

  • 15 May

    У.Хүрэлсүх: Засгийн газрын барьж буй бодлогуудын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангах

    Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм. Eрөнхий …

  • 15 May

    Дуучин Д.Болд “Үүрийн гэгээнээр”

    Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомогт багтсан  “Үүрийн гэгээнээр” дууны клипийг хүргэж байна.      

  • 15 May

    Цэц гэж “хугацаа нь дууссан” улс төрчдийн хоргодох байр уу

    Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний дунд бидний танил Д.Сугар ч багтаж байгаа юм. УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав гурван хүний томилгоо хийж, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг бүрдүүлдэг билээ. Мөн бүрэн эрх нь дууссан гишүүний томилгоог анх институц нь нөхөн томилдог юм. Эндээс Ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тодруулбал, Н.Жанцан, …

  • 15 May

    Хавдраа эмчлүүлэх үү, Харвардад сурах уу?

    Хүний дотор баясгалантай болбол юутай сайхан Хүний дотор зовлонгүй болбол юутай сайхан… Сайхан гэгч өвчингүйг хэлнэ Саруул гэгч нартайг хэлнэ хэмээн нэрт яруу найрагч маань нэгэнтээ шүлэглэж Монгол улсын үндсэн хуульд эрүүл мэнд гэдгийг хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ хэмээн тодорхойлсон. Ид шидээр биш эгэл бус золоор хүний ертөнцийг онож төрсөн …

  • 15 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 15-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү, Натуца ХХК, Орхон түшээ мөрөн БГБХ, Бэсрэг трейд, Эрхэс трейд, Скайтел, Од-мөнх, Амин уул ХХК, Трансбус ХХК, Мод эд ХХК, 016-р ЦА-ийн зоорь …