Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 1, 8, 6-р хороо 11-р хорооллын 10, 40, 73, 73/8-р байр, Ардын эрх, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком сиди, Авзагаман дал, Ёл хангай, Санкомарк Етинг Монголиан, Аст, Цэлэлзэх мөрөн, Дэвшилт, Оч билгүүн, …
Yearly Archives: 2018
April, 2018
-
27 April
Фото: Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын түүхэн уулзалт эхэллээ
Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 8:30 цагт албан ёсоор эхэллээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэхүү уулзалт нь Солонгосын дайнаас хойших түүхэн дахь гурав дахь дээд хэмжээний уулзалт болж байгаа юм. Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор явагдана. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар талууд цөмийн зэвсэг устгах, хоёр талын хамтын …
-
27 April
Жинлүүрийн орд: Чөлөөт цагаа эрүүл мэнддээ зарцуул
ХОНЬ (3/21-4/19) Нэгэн хэвийн байдлаа эвдэх нь таны хувьд нэн тэргүүнд тавигдана. Шинэ зүйл сурж мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэнэ. Таны гэр бүлийн гишүүд болон хамтрагч нарын хүсэж байгаагаас илүүтэйгээр өөрийн арга барилаар явах нь чухал. Өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун бай таны ирээдүйд нөлөөлөх асуудлыг хайртай хүмүүстэйгээ зөвшилц. Энэ цаг мөчид ямар ч эмчилгээ болон зөвлөгөө ашигтай байна. …
-
27 April
Зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 12. Сугар гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, …
-
27 April
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч …
-
26 April
НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй бүтээлч байх боломж бүрдлээ
Өнөөдөр НИТХ-ын 15-р ээлжит хуралдаанаар хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, бүтээлч явуулах үүднээс хурлын бүтэц зохион байгуулалтыг 67 хувийн иртэйгээр хууралдаж өөрчлөн баталлаа. Мөн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэлэлцэж батлав. Энэ дэд хөтөлбөр нь Нийслэлийн худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хүн амыг соёлтой, хүртээмжтэй, чанартай худалдаа, үйлчилгээгээр хангахад чиглэгдэж байгаа юм. “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр …
-
26 April
“Монголын кино үдэш” арга хэмжээ Берлин хотноо зохион байгуулагдав
“Монголын кино үдэш” арга хэмжээ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Берлин хотын “Бабилон” театрт зохион байгуулагдав. Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагдсан тус арга хэмжээнд кино урлаг судлаач, шүүмжлэгч, сонирхогчид өргөнөөр оролцож, найруулагч Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхов. Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн …
-
26 April
Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөгжлийн суурь тавигдлаа
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм. Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна. Иймд Монгол улсын Засгийн …
-
26 April
Сушма Свараж: Монгол Улсыг шатахууны хараат байдлаас гарахад анхаарал хандуулж байгаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сушма Сваражийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяр хүргээд, хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд ойртуулсан ихээхэн үр дүнтэй айлчлал болж байгаа гэдэгт …
-
26 April
Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд хотоос нүүлгэнэ
Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг …
-
26 April
Иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооноос гаргасан саналын дагуу баталлаа. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанааар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг …
-
26 April
Г.Занданшатар: Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ
Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” болж өндөрлөлөө. Форумаар оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барьцаа хөрөнгө болгон ашиглах, инноваци нь компанийн засаглалын амжилтын үндэс болох тухай болон контентын хөгжил, боломж зэрэг үндсэн сэдвээр хэлэлцлээ. Мөн зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд …
-
26 April
У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ
Төрийн ордонд“Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж …
-
26 April
Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана
Нэр бүхий сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан тухай асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр”Олон нийтийн сүлжээ болон зарим нэг мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс явж байна. Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага, хууль зүйн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. ТВ9 телевизийн сэтгүүлч н.Хүслэнбаатар болон түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр …
-
26 April
“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно
Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 5 сарын 12-нд 18:00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна. “Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл