ХОНЬ (3/21-4/19) Шинэ гэрээнд гарын үсэг зурах, ажил хэргийн хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Таны өөдрөг сэтгэл, харилцааны эв дүй, дур булаам байдал ирээдүйд маш чухал үүрэг гүйцэтгэж, ажил үйлд тань туслах хүнтэй танилцуулах болно. Эцэст нь урам хугарч хоцрохгүй эсвэл санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд ажилдаа хянамгай ханд. Үүнд бичиг баримт бүрдүүлэх болон худалдаа наймааны үйл хэрэг багтана гэдгийг анхаараарай. ҮХЭР …
Yearly Archives: 2018
April, 2018
-
13 April
Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 28. Сугар гараг. Шувуун хушуут одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ …
-
13 April
Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар …
-
12 April
Н. Мэргэн: 170 орчим хуурамч баримт үйлдсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон
“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгож хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн. Тус хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болох баримт бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ. Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн“Эрдэнэт” үйлдвэрээс нотлох баримт шаардахад гаргаж өгөөгүй …
-
12 April
Завхан аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ
Завхан аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнө цас их орж, шуурсны улмаас зам даваа хаагджээ.Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж замын хөдөлгөөнийг хаасан байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны 11:00 цагаас дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтэд түр хугацаагаар хязгаарлалт хийжээ.
-
12 April
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын боомтод ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь албан ёсны айлчлал өндөрлөж байна. Тэрбээр өнөөдөр үдээс өмнө Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуурт аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол-Хятадын худалдааны 51 хувь нь хийгддэг Баяннуур аймагт удирдлагуудтай уулзаж хэлэлцээр хийсэн байна. Үдээс хойш Ганц мод болон Гашуунсухайтын боомтод ажиллана. Гашуунсухайт боомтоос Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт эхэлж байгаа юм. Засгийн газрын …
-
12 April
Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. …
-
12 April
Төв цэвэрлэх байгууламжид өмхий үнэр дарах тоног төхөөрөмж суурилуулжээ
Төв цэвэрлэх байгууламжид хоногт шинээр 1,200-1,500м3 лаг гардаг. Лаг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын Ультрасоник компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмж суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Энэ ажилтай Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өчигдөр танилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, …
-
12 April
Томуу, томуу төст өвчний тохиолдол 3.4 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 09-ний байдлаар, амбулаторийн 76.944 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2606 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 36.0 хувийг 0-1 нас, 31.9 хувийг 2-4 нас, 18.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …
-
12 April
А. Цэцгээ: Нөөцийн махны үнийг бууруулсан
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд иргэдэд тогтвортой хямд үнээр нийлүүлэхээр бэлдсэн мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан. Энэ талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар (НХХААГ)-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээгээс тодруулав. -Энэ жил хэдэн аж ахуйн нэгж, хэдэн тонн нөөцийн мах бэлтгэсэн бэ? -Энэ оны мах бэлдэх ажил өмнөх жилүүдийнхээс өөр журмаар явагдсан. Өмнө нь …
-
12 April
С.Амарсайхан: Улаан-Үд хоттой олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой
НИТХ–ын дарга С.Амарсайхан болон НИТХ–ын зарим төлөөлөгчид, хотын удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр НИТХ–ын дарга С.Амарсайхан :Улаанбаатар болон Улаан-Үд хот нь 1995 оноос хойш ах дүү хотын сайн харилцаатай байсаар ирсэн. Энэ хугацаанд хотын удирдлагууд уулзаж олон, ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулсаар байгаа билээ. Манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн байгаа цаашид ч …
-
12 April
А. Ариунаа: С.Баяр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна гэж хэлсэн
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотойгоор хэргээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр,Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Шүүх хуралд С.Баяр, Ч.Сайханбилэг нар онлайнаар холбогдож оролцсон. …
-
12 April
Мэрайя Кэри сэтгэцийн эмгэгтэй гэдгээ олон нийтэд дэлгэлээ
Америкийн алдарт дуучин Мэрайя Кэри “сэтгэл цочролын хоёр туйлт “сэтгэцийн эмгэгтэй 17 жилийн турш тэмцэж байгаагаа олин нийтэд нийтэд дэлгэжээ. “Ассошиэтед” Пресс” агентлагийн мэдээлснээр Мэрайя Кэри “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр анх 2001 онд бие нь муудаж эмнэлэгт хэвтэх үеэрээ сэтгэцийн эмгэгтэй болсон гэдгээ байжээ. “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ” Би саяхнаас л эмчилгээ хийлгэж эхэлсэн. Саяхныг хүртэл …
-
12 April
Нуруу тань өвддөг үү? Тэгвэл эдгээр 8 зуршлаа л өөрчилчих
Судалгаагаар хүмүүсийн 80 орчим хувь нь амьдралынхаа аль нэг үеэс нурууны өвчнөөр шаналж байгааг тогтоожээ. Судлаачдын олж мэдсэнээр, хүмүүсийн нуруу өвдөх нь хүнд өвчин юм уу гэмтлээс болохгүй зүгээр л доор дурдах 8 буруу зуршлаас ихэвчлэн болж байгаа аж. Хүүхэд байхаасаа сонсч ирсэн “Цэх суу” гэдэг үгийг санаж байна уу? Тэгвэл доор дурдах мэдээлэл нь ердөө л ийм амархан хийчих зүйл агаад таны нурууг …
-
12 April
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гаргалаа
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны орой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчласан юм. Харин өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр С.Баяр,Ч.Сайханбилэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл