Yearly Archives: 2018

April, 2018

  • 6 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Туркийн Ерөнхий сайдыг төв талбайд угтлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. …

  • 6 April

    Дуучин С. Гантоогийн анхны бие даасан уран бүтээл тун удахгүй сонсогчдын хүртээл болно

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан залуу дуучин С.Гантогоо анхны бие даасан “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээлээ өнөө орой 18:00 цагт сонсогч фэнүүддээ хүртээл болгохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн оны 12-р сард “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент …

  • 6 April

    Фэйсбүүк олон тооны хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алджээ

    Өнгөрсөн сард Фэйсбүүк 50 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан бөгөөд улмаар уг мэдээллүүд 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн сард дэгдсэн. Тэгвэл Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал М.Цукерберг уржигдар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийжээ. Тэрээр “87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдсон. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их ажиллах хэрэгтэй. …

  • 6 April

    Хуян хөөрөлтийг хэрхэн анагаах вэ?

    Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. Алхам №1 Олон цаг хөдөлгөөнгүй суусан эсвэл зурагт үзсэн хүний хуян их хөөрч, улмаар тархиар хатгуулдаг. Хэрвээ та оффисын ажилтан бол дух болон шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж сураарай. Өдөр бүр тогтмол …

  • 6 April

    Наранцэцгийн тосоор амаа байнга зайлбал эрүүл болно

    Германы нэгэн эмч эрдэмтэн олон жил өвддөг байсан үе мөчний болон сахарын өвчнөөсөө салсан байна. Эмчийн өөрийнх нь судалгаагаар хорт хавдрын болон өвчин үүсгэгч нян бактерууд нь хүний хэлэн дээр тогтож, цагаан өнгөр болж харагддаг байна. Энэ өнгөрийг өглөө бүр гүйцэт цэвэрлэх арга бол наранцэцгийн тосоор зайлах арга гэнэ. Толгой өвдөх, архаг бронхит, сүрьеэ, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, хорт хавдар, ходоодны шархлаа, гэдэс, …

  • 6 April

    “Чоно” хамтлаг тоглолтын товоо зарлалаа

    Монголын рок, альтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо “ЧОНО 2018”  нэртэйгээр 04 дүгээр сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болжээ.    “Чоно” хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн …

  • 6 April

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд “салхи” оруулах цаг болжээ

    Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол орон байгаль цаг уур, өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан “ногоон” эх үүсвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэг асуулт эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр дулааны цахилгаан станцаас хэрэглэгчдэд хүрч буй 1кВт.ц цахилгааны дундаж үнэ 145 төгрөг байгаа бол нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг гэх мэт …

  • 6 April

    Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа

    Мэргэжлийн боловсролын салбар сургуулиудаас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж чадамжийн хөтөлбөрөөр Хил хамгаалах ерөнхий газрын офицер, албан хаагчдад оёдол эсгүүрийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулж, мэргэжил олголоо. Уг сургалтаар суралцагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах – Ажлын байр, багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа – Материал сонгох, ашиглах – Оёдлын үндэс – Эсгүүрт …

  • 6 April

    БНТУ-ын Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний мэдээллийг “Авто радио-96.3”-аас сонсоорой

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул эрхэм жолооч, иргэд та бүхнийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч …

  • 6 April

    Видео: Дуучин Ч. Уранхолбоо Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод аялажээ

    Охидын Гала хамтлагаас урлагийн гараагаа эхэлж, залуусыг байлдан дагуулж явсан дуучин бол Ану буюу Ч.Уранхолбоо юм. Тэрбээр өдгөө таван хүүхдийн ээж болсон бөгөөд өнгөрсөн 11-р сард амаржиж хоёр ихэр охинтой болсон. Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудастаа “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан таван дугаар олон нийтийн …

  • 6 April

    Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс 100 айл дахь ОӨУБЕГ-ын байранд гадаад паспортын захиалга авахгүй

    Ирэх Даваа гаригаас  эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой. Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг: Сонгинохайрхан Баянгол Баянзүрх Хан-Уул Чингэлтэй Сүхбаатар Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.  

  • 6 April

    Ирэх сарын нэгнээс газар худалдаж авна гэдэг нь ташаа мэдээлэл гэв

    Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байна. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж Иргэнд гэр бүлийн …

  • 6 April

    Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй …

  • 6 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-16.00 цагт: 20-рхороо Баянгол тохижилт,Цагаанбүрд ХХК-ууд, иргэн Баянмөнх, Наранцэцэг, Рэндэр, Тоосгоны үйлдвэр, Улаанбаатар бодь буяндэд станц, Хуандай, Төв, Шар хоолой, Гачуурт болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-18:00 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурахын ам, Хонхор орчмоор, ШШГЕГ-ын хорих …

  • 6 April

    Мэлхий орд: Сэтгэл хөдлөлөө дарж аз жаргалаа хэм хэмжээнд нь барих хэрэгтэй

    ХОНЬ (3/21-4/19) Санаа зовоосон асуудлууд сэтгэлийг тань сорих тул тэвчээр гаргахад амаргүй байх болно. Гэвч та зоримог цөхрөлтгүй зантай тул огт санаа зовохгүй байснаар бусдыг тайтгаруулна. Хэдийгээр та ажил ихтэй, таагүй үйл хэрэг гүйцэтгэж байгаа ч аз жаргалтай бай. Хүүхэд оролцсон томоохон арга хэмжээ баяр хөөрийг авчирна. Спортын арга хэмжээнд сайн оролц. Хэрэв та ажилгүй байгаа бол богино хугацааны амралтанд …