Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улстай харилцах Худалдааны элч, Парламентын гишүүн ноён Жулиан Найтыг хүлээн авч уулзлаа. Жулиан Найт Монгол Улстай харилцах Худалдааны элчээр 2018 оны нэгдүгээр сард томилогдсон байна. Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий “Худалдааны …
Yearly Archives: 2018
April, 2018
-
6 April
Ерөнхийлөгч Орхоны хөндийг жуулчлалын зориулалтаар тохижуулахад Турк улстай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд, энэ удаагийн түүний айлчлал нь Монгол Улс болон БНТУ-ын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдав. Тус улстай аялал жуулчлал, дэд …
-
6 April
Бага насны хүүхдээ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг зөвлөлөө
Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар, амбулаторийн 70,646 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2,710 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 36.7 хувийг 0-1 нас, 32.5 хувийг 2-4 нас, 16.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …
-
6 April
Турк улстай тээвэр харилцааны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт …
-
6 April
Боаогийн чуулга уулзалт болно
Боаогийн Азийн чуулга уулзалт Азийн эдийн засгийн интеграцчиллаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий дээд төвшний яриа хэлэлцээний индер. Олон улсын шинжтэй олон хурал чуулганд Азийн орнууд оролцсоор ирсэн хэдийн ч бүхэлдээ Азиар удирдуулсан, Азийн ашиг сонирхлыг илэрхийлэх, Азийн улс орнуудын санаа бодлыг нэгдүгээрт тавих чуулга уулзалт үгүйлэгдэж байсан учир Боаогийн чуулга уулзалтыг бий болгосон бөгөөд Азийн …
-
6 April
Р.Дагва: Хүн орлоготой, мөнгөтэй үедээ л “аз жаргалтай” байдаг
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах ажлыг судлах ажлын хэсгийн ахлагч Р.Дагвын оролцсон UBS телевизийн “Иргэн ба 45” нэвтрүүлгийг хүргэж байна.
-
6 April
Д.Гантулга: Өнөөдөр би яллах тогтоолоо авсан
УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх асуудлаар өнөөдөр сэтгүүлчид УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны үеэр түүнээс тодрууллаа. Тэрбээр “Олон удаа би татгалзах саналтай байгаагаа илэрхийлсэн. Өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхтэй ажиллаж байгаа шүү дээ. Өнөөдөр би яллах тогтоолоо авсан. Үндсэндээ яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх нь хуулийн хүрээнд хориотой” гэв.
-
6 April
Дуучин Т.Дэлгэрмөрөн, М.Золжаргал нарын хамтран дуулсан “Хайрын хурим” дууны клип цацагдлаа
Номин талст хамтлагийн гишүүн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Т. Дэлгэрмөрөн залуу дуучин М. Золжаргалтай хамтран дуулсан “Хайрын хурим” нэртэй шинэ уран бүтээл энэ сарын 5-нд сонсогчдын хүртээл боллоо. Дууны шүлгийг яруу найрагч Д.Ган-Очирын зохиож, аяыг УГЗ Л.Балхжав, клипийг ЕХА энтертайнмент бүтээжээ.
-
6 April
Монголын Хүүхдийн Ордон болон ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Монголын Хүүхдийн Ордон үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, мөн цаашлаад хүүхдийн хөгжил, төлөвшил, авъяас чадварыг нээн, хөгжүүлэх чиглэл дэх үйл ажиллагаануудын чанар, зохион байгуулалтын асуудлыг сайжруулахад, байгууллага хооронд хамтын ажиллагаа болон дэмжлэгийг тодорхойлох зорилгоор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборыг төлөөлж, …
-
6 April
Соёл амралтын Зайсан Хилл Цогцолборын худалдааны давхрын нээлт болно
Дэлхийн энтертайнмент технологийн дэвшилттэй бид бүхнийг хөл зэрэгцэн алхах боломжийг олгон ажиллаж буй Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын үйл ажиллагаа Prime Cineplex кинотеатрын нээлтээр эхэлж, нийслэлчүүддээ анхны бэлгээ барьсан билээ. 2018 оны нэгдүгээр сарын 20-нд нээгдсэн Монголын анхны 4DX бодит мэдрэмжийг мэдрүүлэх энэхүү кинотеатр бол Монголдоо анхдагч нь. Бид өмнө нь 3D технологийг үзэж биширч байсан бол одоо биеэр хүртэх, үнэрлэх зэрэг илүү олон …
-
6 April
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тойргийнхоо 1200 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р Багануур дүүргийн 3-р хороо гээд нийт долоон хорооны 1200 гаруй тойргийнхоо иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх аяныг өнгөрсөн 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд амжилттай өрнүүллээ. Энэхүү аянд Сүхбаатар …
-
6 April
Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг тасралтгүй хоёр жил явуулж байна. Эрдэнэттэй холбоотой маргаан захиргааны шүүх дээр явж байгаа. Төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа оролдлого хийхэд замаас нь хянадаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна. Үндсэн …
-
6 April
МҮБХ: Л.Чинбат МҮБХ-ны тэргүүн гэв
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх тус холбооноос гаргасан мэдэгдлийг уншиж танилцууллаа. МЭДЭГДЭЛ Удаа дараа хууль бусаар үйл ажиллагаа явуулж бөхчүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийн сэтгэл зүйг будилаантуулж байгаа Р. Нямдорж, Б. Бат-Эрдэнэ нарын …
-
6 April
Улаан дарсанд дарсан Сармис 100 гаруй өвчнийг анагаах ач тустай
Сармисыг улаан дарсанд дарснаар хоёр бүтээгдэхүүний аль алиных нь ач тустай шинж чанар нийлж, цус цэвэршүүлэх, дархлаа сайжруулах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бие организм дахь илүүдэл давсыг гадагш ялгаруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, эрч хүч бэлэглэх, аливаа халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач тустай. Сармис болон дарсны бэлдмэл хамрын ханиадыг түргэн хугацаанд …
-
6 April
Дэлхийгээс харж болох хамгийн алсын одыг илрүүлэв
Дэлхийгээс олж харж болох хамгийн алсын одыг илрүүлжээ. Икар гэж нэрлэсэн шинээр илрүүлсэн од ердийн одны ангилалд багтах аж. “Habbl” дурангийн тусламжтайгаар Америкийн одон орончдын илрүүлсэн уг од манай гаригаас есөн тэрбум гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Галактик болон шинэ оддыг олж харах хялбар байдаг ч хэт холын зайд орших оддыг ялгаж илрүүлэх нь түвэгтэй байдаг. Одон орончид MACS J1149 Lensed …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл