Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 21. Сугар гараг. Гар одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич …
Yearly Archives: 2018
April, 2018
-
6 April
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
2018 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, …
-
5 April
Хөөнгө буюу усан тарга: Усан тарга гэж юу болох түүнээс хэрхэн зайлсхийх тухай
Өглөө сэрэхэд нүд бүлцийн, хуруу хөөгөөд, бөгж тань багтахаа больчихдог асуудлынхаа хариултыг хайн, одоо хэр нь ололгүй арга мухардаж сууна уу. Усан таргын талаар таны мэдэхгүй бүхнийг энд бэлдлээ. Жин тань өмнөх өдрөөсөө 1,3 кг-ийн зөрүүтэй хэлбэлзэхийг хараад “Юу идсэн болоод” гэж өөрийгөө “зүхэн” суугаа юм биш биз. Сэтгэл сэргээм сайхан мэдээ дуулгахад энэ хэлбэлзэл нь өөх бус ус гэвэл …
-
5 April
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Н.Лүндэндоржид ил захидал илгээлээ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаяглан захиа бичжээ. Түүний захиаг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА ‘Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна. Юуны өмнө та бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай зөрчил байхгүй бөгөөд эрдэм номын хүний тань хувьд хүндэтгэн явдгаа энэхүү …
-
5 April
Фото: Их багш Чин Хайн санаачилгаар ОУ-ын уран бүтээлчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн Олон Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбараас эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирдаг, авьяаслаг уран бүтээлчдийг магтан дуулсан Олон Улсын уран бүтээлчдийн өдрийн баярын цэнгүүн энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа. Төгс гэгээрсэн Их багш Чин Хай энэ оны нэгдүгээр сард жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дэлхий даяар олон …
-
5 April
Ц.Байгалмаа: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлд Цагдаагийн байгууллагын саналыг дэмжинэ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн Цагдаагийн хэлтсүүдэд олгогдсон тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсны дараа тус арга хэмжээнд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргүүдийн Цагдаагийн хэлтсээс урьж эдгээр автомашиныг хэлтэс дээр хүлээлгэн өгөхийг хүслээ. НИТХ-ын төлөөлөгчид өөрийн сонгогдсон тойргийнхоо Цагдаагийн хэлтэст очиж дарга удирдлагуудтай нь уулзан санал хүсэлтийг сонсож, автомашиныг хүлээлгэн өгч ажлын …
-
5 April
Хотын дарга Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Хотын даргын гаргасан захирамжид “Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах …
-
5 April
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 4 дүгээр сарын 15 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоолоо. Одоо мөрдөгдөж байгаа …
-
5 April
Ханш нээх өдөр тохиож байна
Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго …
-
5 April
Ш.Батхүү: Би таван жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдан, бүх мэдүүлгээ өгсөн
Монгол Улсын иргэн, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү миний бие эрүүгийн хэрэгт яплагдагчаар татагдан таван жил шалгагдаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Нэг. СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТУХАЙ Жаст групп нь 2009 онд Стандарт банкнаас 36.0 сая ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаанууд зөвхөн Стандарт банк, Жаст группын хооронд хийгдсэн юм. …
-
5 April
Х.Баттулга: АТГ-ын удирдлагыг яаралтай солино
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Тэрбээр“Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг. Ерөнхийлөгчийн хувиар нийт нутаг орноо тойрч, ард иргэдээ сонсох зорилгоор нэгдүгээр …
-
5 April
Өдөрт хоёр ширхэг бин хайрдаг байсан Энэтхэг эмэгтэй
Нэгэн ядуу Энэтхэг эмэгтэй өдөр бүр хоёр ширхэг бин хайрдаг байжээ. Нэгийг нь гэр бүлийнхэндээ, нөгөөг нь цонхны тавцан дээрээ тавиад хэрэгтэй нэг нь аваг гэж орхидог байлаа. Бин хайрч байх үедээ илүү сайхан амьдрал хайн гэрээсээ явсан хүүгийнхээ төлөө өдөр бүр залбирдаг байжээ. Хүүгийнхээ тухай олон сар сураг сонсоогүй тул эрүүл саруул гэртээ ирээсэй гэж залбирдаг байв. Удалгүй түүний …
-
5 April
Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэст тусгай тоноглолтой 17 авто машин гардуулан өглөө
Өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс есөн дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой “Accent”маркийн 17 авто машиныг гардуулан өгөх ёслол боллоо. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид, дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд …
-
5 April
Баяртай эх орон минь, нулимсаа арчаад буцаад явъя даа…
Хоолой зангиран, цээж хөндүүрлэж, нулимс юу юугүй урсчих гээд бүртийтэл хараад үлдэж байгаа аав ээжийнхээ санааг зовоочих вий гэсэн дээ нулимсаа нуун яаран онгоц руугаа алхлаа. Онгоцондоо суугаад эргэн тойрноо харахад хайртай аав ээжийгээ, хань үр хүүхдээ орхиод над шиг л ажиллахаар явж байгаа залуус харагдана. Бид яагаад эх орондоо элэг бүтэн гэр бүлтэйгээ байж хүн шиг ажиллаж амьдарч болохгүй …
-
5 April
С.Тэнгэр, Жесси Жей нар өрсөлдөж байна
“The Voice” шоутай адил дүрэмтэй “Singer” тэмцээний шинэ улирлын өрсөлдөөн БНХАУ-д болж байна. Тус шоу нэвтрүүлэг Хятадын хамгийн их үзэгчтэй контентын нэг аж. Энэ удаад тус нэвтрүүлэгт Хятадын төдийгүй дэлхийн томоохон уран бүтээлчид ирж оролцож байгаа. Нэгдүгээр сард эхэлсэн тус тэмцээний сүүлийн шат энэ сарын 20-нд болно. Одоогийн байдлаар тус шоуг оноогоор дуучин Хуа Ченюу тэргүүлж байгаа бол Британийн дуучин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл