Хятадын жүжигчин Шин Цай буюу Барби Сюй Тайванийн “Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрээр гурав дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд жирэмсний эхэн үедээ байхдаа зураг авалтад оролцжээ. Барби Сюй нь нэг охин, нэг хүүтэй юм. Барби Сюй 2016 онд хоёр дахь хүүхдээ хүндрэлтэй төрүүлж байжээ. Энэ тухайгаа “Би одоо жирэмсний долоон долоо хоногтой. 2016 онд хүүгээ төрүүлэхдээ хүндрэлтэй төрж байсан, харин …
Yearly Archives: 2018
April, 2018
-
13 April
Ерөнхий сайдуудын баривчилгааны зохиолыг Ц.Элбэгдорж бичиж, М.Энхболд найруулж суугаа цагт үнэн шударга ёс ялах уу?
Монгол улсын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр АТГ-т нэгэн цагт дуудагдаж бараг нэг өрөөнд сууж байгаад хоёулаа баригдсаныг сонссон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын баруун эрэгт казино тоглож сууснаа хувийн нисэх онгоц хөлслөн маш яаралтай Монголд ирсэн байна. Зарим хэвлэлээр Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаа “Өнчин хүүхдийг асрах” сандаа “Рио Тинто” группээс хоёр сая ам.долларын …
-
13 April
Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа
Нийслэл Улаанбаатар хото өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замын хувьд: Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна. Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга …
-
13 April
Багануур дүүрэгт алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай олджээ
Багануур дүүргийн 5 дугаар хорооны орчимд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхэд алга болсон байна. Энэ талаар “Хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:00 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан. Ингээд харанхуй шөнө эрлийн ажиллагааг явуулах боломжгүй байсан тул өглөө 08:00 цагт нь эрлийг эхлүүлж, 11:00 цагийн орчимд 3-5 …
-
13 April
61 настай Б. Долгорсүрэнгийн залуу харагддаг нууц вэ?
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр олонд танигдаж байгаа эмэгтэй бол 61 настай Б. Долгорсүрэн юм. Тэрээр Герман хэлний орчуулагч, багш мэргэжилтэй аж. Б. Долгорсүрэн NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ гоо сайхны нууцаасаа хуваалцжээ. Тэрээр хоол хүнсэндээ аль болох цагаан талх, цагаан будаа хэрэглэхгүй, хар талх, хар будаа, жимс, ногоо зэргийг хэрэглэдэг байна. Нийслэл Guide сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ” Зөв …
-
13 April
ӨМӨЗО Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс импортлох сонирхолтой байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд буцах замдаа ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллав. Тэрээр хотын намын хорооны дарга Ли Жи Хэнтэй уулзаж Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцов. Хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хил дамнасан уул уурхай, эрчим …
-
13 April
“Их цэвэрлэгээний 90 минут” -ыг энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлууллаа
Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас маргааш болох “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ. Бүх нийтийн Их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг мэдэгдэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 04 сарын 21-нд 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн …
-
13 April
13 дугаар хорооллын орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
13 дугаар хороололд буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны 5 давхарын монсард шатаж байна гэх дуудлага өнөө өглөөний 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. “Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
13 April
Юнител Скайтелийн эксийг рекламдаа тоглуулжээ
Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундгуудын нэг гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ. Ганган хээнцэр ч хоосон толгойтой залуусаар рекламын дүр хийдэг өнөө үед Юнителийхэн их л сүрхий дүр сонголт хийсэн байх юм. Даанч юнителийн энэ сонголтыг “Хар масс” ойлгосонгүй бололтой. Магадгүй анхнаасаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн …
-
13 April
У.Хүрэлсүх: Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, яваа жолооч нарын санал, санаачилгыг Засгийн газар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ. “Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг …
-
13 April
Дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдлээ
Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр Алтан-Өлгийд нутаглууллаа. Өнөөдөр өглөө Спортын төв ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэх үеэр Сүмогийн Их аварга Мөнхбатын Даваажаргал “Аавтай минь салах ёс хийхээр “Хоёр Мөнх”-ийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур …
-
13 April
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэлд өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 …
-
13 April
МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” дуугаа 23 жилийн дараа клипжүүллээ
Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр энэ сарын 20-нд тохино. Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр болжээ. 1995 онд “Инээмтгий хүн” тоглолтыг …
-
13 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19-р хороо, Ар согоот, Банкны зуслан 11:00-17:00 цагт: 1-р хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Номин, Улаанбаатар буян ХХК-ууд …
-
13 April
Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ
2017 онд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэсэн тоо өмнөх онуудаас цөөрсөн байна. Иран, Малайз улс мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээ багасгасан хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан ч нилээдгүй улс олон улсын хууль зөрчин мансууруулах бодистой холбоотой болон насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт цаазын ял хэрэглэсэн хэвээр байна. Африкын Сахараас урагш бүс нутагт цаазаар авах ял оногдуулах нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл