Monthly Archives: January 2019

January, 2019

  • 18 January

    УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая …

  • 18 January

    Зул өргөх ёсон

    Эрт дээр үеэс Монголчууд орой бүр зул өргөн тахил үйлддэг байсан ба сар бүрийн шинийн 8, 15, 30-нд 1, 3, 7, 21, 108 ширхэгээр зул өргөх, ялангуяа нас нөгчигчдийн хойтын буяныг арвижуулахын тухайд зулыг олон тоогоор өргөх зан үйлийг эрхэмлэн хийж иржээ. Бурхан шүтээндээ залбирч, гэгээн зулыг өргөхдөө гараа ариутгасан байх ёстой ба зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг оруулхыг …

  • 18 January

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол  нэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал …

  • 18 January

    Томуугаас сэргийлэх энгийн аргууд

    Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан …

  • 18 January

    “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

    “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс “Саппоро” тусгай арга хэмжээг  2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна. Уг арга хэмжээ хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд зохион байгуулагдсан эхний долоо хоногийн байдлаар “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Тэдэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн …

  • 18 January

    Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2019.01.17/ 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн …

  • 18 January

    “Уран хас” балет маргааш тоглогдоно

    УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 19-нд “Уран хас” балет дахин тоглогдохоор болжээ.Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны энэхүү бүжгэн жүжгийг 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэжээ. Монголын хөгжмийн сор бүтээлүүдийн нэг болсон “Уран хас” бүжгэн жүжигт уран гартай Хас хэмээх залуугийн хайр …

  • 18 January

    Авлигатай тэмцэх газарт Х.Баттулгын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол,мэдээллийг шалгуулахаар шилжүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр иргэний хувиар Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах тухай”  гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, 178 хуудас баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүс нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 18 January

    Хийморийн дарцаг хатгахад сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 12. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 17 January

    ЭХЭМҮТ 45 ор нэмэлтээр дэлгэн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

    Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа. Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг …

  • 17 January

    Фото:Бүх цаг үеийн “Дэлхийн мисс”-үүд

    Дэлхийн мисс тэмцээн нь  хамгийн анхны гоо сайхны тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг хамгийн анх 1951 онд Их Британийн зар сурталчилгааны төлөөлөгч Эрик Морли зохион байгуулсан түүхтэй. Энэхүү тэмцээнийг тухайн үедээ нэг л удаа зохион байгуулна гэж төлөвлөсөн боловч  тэмцээнийг 1951 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.Дэлхийн мисс тэмцээнд оролцож титмийн эзэн болсон 19 үзэсгэлэнтэй гоо бүсгүйг …

  • 17 January

    2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил”болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв.   Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, …

  • 17 January

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг  зарлаж байна. Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар …

  • 17 January

    Жастин Биберийн хуримын тов гарчээ 

    Канадын залуу дуучин Жастин Бибер Америкийн алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин нар ирэх сарын 28-нд сард хуримлахаар болжээ.Жастин Биберийн хувийн DJ Тэй Жэймс тэдний хуримын үйл ажиллагааг зохион байгуулахаар сонгогдсон аж. Жастин Бибер өнгөрсөн оны долдугаар сард загвар өмсөгч Хейли Болдуинтай сүй тавьсан юм. Холливудын алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин өдгөө 22 настай бөгөөд Жастин Биберээс …