Monthly Archives: February 2019

February, 2019

  • 13 February

    “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав

    Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д …

  • 13 February

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ. Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор …

  • 13 February

    БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна. НЭГ.  Тавигдах шаардлага БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл; Боловсролын …

  • 13 February

    БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах хөтөлбөр зарлагдлаа

    2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БСШУСЯ-ны албан ёсны сайтад нийтэлснийг хүргэж байна. 1. Иргэншил Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна) БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 2. Нас 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн) Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн …

  • 13 February

    Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” цомгийн баяр болно

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг“Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Тэгвэл дуучин бүсгүй маань тоглолтоос өмнө дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” нэртэй цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд хийхээр бэлтгэж байгаа аж. Дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх цомог болох “Бүсгүйн ертөнц” цомгийнхоо баярыг хоёрдугаар сарын 16-ны өдөр 16:00 цагаас …

  • 13 February

    “King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч тодорчээ

    Мэргэжлийн боксын рингэнд 11 дэх тулаанаа хийж, ялалт байгуулан IBO байгуулан дэлхийн аварга болсон Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорчээ.Тэгвэл түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Гери Рассель ажээ. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug”Н.Төгсцогтын  өрсөлдөгчөөр тодроод буй Рассель 30 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглосноос 17-г нь хүнд цохилтоор ялсан байна. WBC холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдөх тэдний …

  • 13 February

    АНУ-ын Сан Франциско хотод Монголчууд 2018 оны шилдгүүдээ тодруулав

    АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн тойрогт бизнессийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах арга хэмжээг 2019 оны хоёрдугаар сарын 4-нд буюу XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн өмнөх битүүний өдөр зохион байгууллаа. Ерөнхий консул Э.Галбадрал нээж үг хэлэхдээ АНУ-ын баруун эргийн бүсэд 560 гаруй Монгол иргэд …

  • 13 February

    Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлого мэдүүлэлтийн явц 84,1 хувьтай байна

    Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлэг гаргавал зохих 40.800 орчим албан тушаалтнаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар 33.600 орчим мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн нь 84,1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас …

  • 13 February

    “Тэнгэрээс буусан од” киноны дууны клип цацагдаж эхэллээ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ. “Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ …

  • 13 February

    Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа

    Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өчигдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний …

  • 13 February

    Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт  цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм. …

  • 13 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 8. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 13 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, …

  • 12 February

    “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

    Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн …

  • 12 February

    Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлэв

    Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. “Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг …