Monthly Archives: February 2019

February, 2019

  • 20 February

    Монгол Улсын Хөгжлийн банк шинэчилсэн хуулиараа жилд дунджаар 3-4 байгууллагад шалгуулдаг

    Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийх журмын дагуу өнөөдөр буюу 2 сарын 20-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг МУХБ-ны удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамжаа танилцууллаа. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга …

  • 20 February

    Налайх дүүрэгт PC тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо

    Томуугийн вирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/76 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохыг захирамжилсан. Энэхүү захирамжийн дагуу Налайх дүүргийн ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудаас хамтарсан хяналт шалгалтыг удаа дараа хийж, …

  • 20 February

    ХЭДС-ийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг хэтрүүлэн олгожээ 

    Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн байна. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын дүнг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.   Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих …

  • 20 February

    Швейцар улсад зохиогдсон “Феспо” үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчиллаа

    Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо  01 сарын 31-ээс 02 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцлоо. Швейцар Улсын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын “Феспо” олон улсын үзэсгэлэнд нийт 600 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн 25,000 м2 талбайд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65,000 хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхдог, тус улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн …

  • 20 February

    “Солиот эх” кино Олон улсын наадамд өрсөлдөнө

    Ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадам зохиогдох гэж байна. Тус кино наадамд Монголыг Улсаа төлөөлж Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино өрсөлдөхөөр болсон гэдгийг киноны уран бүтээлчид мэдээллээ. “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон …

  • 20 February

    Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

      Компанийн тухай хууль, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн дүрэм, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 1 Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: Санхүү, эдийн …

  • 20 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ

     Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв. Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн …

  • 20 February

    Монгол иргэд нэг сая гаруй юаниар залилуулжээ

    Сүүлийн үед фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдол хэд хэдэн удаа давтагдаж, манай иргэд 1 сая гаруй юаниар залилуулсан хэрэг гараад байна. Иймд БНХАУ-аас автомашин худалдаж авахдаа албан ёсны борлуулагч зуучлагчаар дамжуулах, хятад-монгол хэлээр худалдаж, худалдан авах …

  • 20 February

    Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирц, саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний …

  • 20 February

    С. Мөнхчулуун Нийслэлийн намын бүлгээ хоёр хуваажээ

    Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, үүнийгээ ч ажил хэрэг болгохоор Монголын нийгэмд гацаад байсан олон асуудлуудыг ил болгохоор зорьж яваа. Иргэдэд тэгш бус боломж олгон, өөрсдөө хуваан идэж уудаг, өөрсдийгөө хууль хяналтын байгууллагуудаар хамгаалуулдаг МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэх тэмцэл нь өнөөдрийн улс төрийн гол өрнөл. Гэтэл С.Мөнхчулуун намаа ахин хагалан бутаргаж, шинэ МАНАН бүлэглэлийг НИЙСЛЭЛ …

  • 20 February

    ШӨХТГ:”KFC”-гийн хоолонд хордсон 11 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас Зайсан дахь KFC сүлжээгээр үйлчлүүлсэн иргэд  хордлого авсан хэргийн талаар өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам“Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг ХӨСҮТ-д очиж ажиллаад байна. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл …

  • 20 February

    Нийслэлийн шинэ МАНАН

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мөнхчулуун болон Ц.Сандуй нар МАН-н гишүүн биш болоод 1 хоногийн нүүрийг үзлээ. Иргэд энэхүү мэдээг МАН шударга бус, ёс зүйгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцож эхэллээ хэмээн харж байхад 60 тэрбумынхан нийгмийн төлбөрт сүлжээгээ ашиглан элдвийг бичиж эхэлжээ.  60 тэрбумын схемийг зуран тухайн үеийн Намын Даргадаа танилцуулж байсан Ц.Сандуйг намын гишүүд нь ч олон нийт ч намаас хөөх ёстой хэмээн үзэж байсан. Харин С.Мөнхчулуун 60 тэрбумын Ц.Сандуйтай …

  • 20 February

    Монголын циркчид “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээний цомыг хүртлээ

    Монголын үндэсний циркийн жүжигчид өчигдөр /2019.02.19/ Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” циркчдийн тэмцээний  алтан цомын хүртжээ. Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж …

  • 20 February

    “Яндашгүй өргөн сэтгэмж” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    Зураач Я.Булган болон түүний шавь , уран бүтээлч , багш нарын хамтарсан “Яндашгүй өргөн сэтгэмж” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Тэртээ 25 жилийн өмнө залуу зураач Я. Булган, С.Машбат нар ардчилалын салхитай зэрэгцэн анхдагчдын нэг болсон дүрслэх урлагийн сургуулийг нээж “Анима” хэмээн нэрлэж байжээ. Зураач Я.Булган өдийг хүртэл монголын урлагийн боловсролын төлөө хүч, хөдөлмөрөө гарган …

  • 20 February

    Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

    Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлалаа. Тус уралдаан нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Уралдаанд …