Monthly Archives: February 2019

February, 2019

  • 12 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 7. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан луу өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 11 February

    Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхилжээ

    Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. …

  • 11 February

    “Сахалин – 2019” наадамд Монголын 13 тамирчин оролцож байна

    ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож байна. Тэмцээний талаарх багц мэдээллийг хүргэж байна. 2019.02.08 Хоёрдугаар сарын 8-нд Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол болж Монголын баг тамирчид болон Монгол Улсын Зам, …

  • 11 February

    “3 сая инээд”шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдийн хүртээл боллоо

    “Боловсрол” суваг телевиз “3 сая инээд”шоу нэвтрүүлгийн эхний дугаарыг өчигдөр /2019.02.10/ үзэгчдийн хүртээл болголоо. “3 сая инээд”шоу нэвтрүүлгийн эхний дугаарт “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцсон ерөөлч Б.Пүрэвдорж оролцож, дахин шуугиулж амжив. Тэрбээр нэвтрүүлгийн хоёр шатыг амжилттай даван, улмаар 300.000 төгрөгөөрөө дэнчин тавьж, гурван сая төгрөгийн төлөө өрсөлдсөн боловч харамсалтай нь шүүгчдийг инээлгэж чадаагүй учраас нэвтрүүлгийг орхилоо.   Оролцогч нь нэвтрүүлгийн …

  • 11 February

    Хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

    Энэ сарын 8-ны өдөр  102 тусгай дугаарын утсанд 1,756 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1,098 мэдээлэл шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тухайлбал: Баянгол дүүргийн 6 дугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас болон бусад эд зүйлийг 52 настай Э хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Х-ийн эзэмшлийн автомашины хучлагыг 51 настай А хулгайлсан, Хан-Уул дүүргийн …

  • 11 February

    Татварын хөнгөлөлт авах хугацаа энэ сарын 15-нд дуусна

    Татвар төлөгч, анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг. …

  • 11 February

    Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ

    Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэний амь насыг хамгаалж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэмт хэргийн хохирогч …

  • 11 February

    Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгсжээ

    Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгсжээ. Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын бичсэн эмгэнэл болон “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны хөтөлбөрийг Гандантэгчэнлин хийдээс ирүүлснээр хүргэж байна. Адистидын дээдийг хайрлагч язгуур үндэсний лам Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам, Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусанд Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй. Умар зүгийн Монгол орны аврал …

  • 11 February

    Дуучин Ц.Энгүүн Саппорогийн цасны баярт оролцож ая дуугаа өргөлөө

    “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Саппорогийн цасны баярт оролцож  ая дуугаа өргөлөө.Энэхүү үйл ажиллагааг Японы “Призм” ХК болон “Монгол Контент” ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК хамтран зохион байгуулж байна. Дуучин маань Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, “Асахи”, “Хоккайдо” зэрэг өдөр тутмын сонины редакци болон фм-д уригдан ярилцлага өгч, НТВ телевизийн бичлэгт …

  • 11 February

    Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ. Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан …

  • 11 February

    Улсын Драмын эрдмийн театрын тав дахь Жульетта хэн бэ?

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирын  “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн 130 дахь удаагийн тоглолтоо энэ сарын 14, 15, 16,17-нд үзэгчдэдээ толилуулах гэж байна.Тэгвэл энэ удаагийн тоглолтоор үзэгчид шинэ Жульеттатай танилцах нь ээ. Тус театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр Ромеогийн дүрд тоглох бол залуу жүжигчин Т.Анхзул Жульеттагийн дүрд тоглохоор сонгогджээ. Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын …

  • 11 February

    Видео: Xэвийн боовоор шоколадтай бялуу хийх жор

    Цагаан сарын дараа айл бүрт элбэг байдаг зүйл бол хэвийн боов. Хэвийн боовыг идэж дуусгах гэж бөөн асуудал болдог шүү дээ. Тэгвэл хэвийн боовоор амттай  шоколадтай бялуу хийж сураарай.    

  • 11 February

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгов. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг хэллээ.

  • 11 February

    Хүүхдийн тоглоомын бүх газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ

    Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоожээ. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны …

  • 11 February

    Шинэ клип: Чоно хамтлаг “Монгол “

    Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн “Монгол” хэмээх шүлгээс сэдэвлэн “Чоно” хамтлагийнхан “Монгол” нэртэй  дуугаа  шинийн нэгний өглөө сонсогчдын хүртээл болголоо. Амьд хөгжмийг язгуур урлагтай хослуулсан  “Монгол” хэмээх эх орны сэдэвт эл шинэ уран бүтээлийн  үг, ая, клип, зохиомж бүгд “төгс” болсон гэхэд хилсдэхгүй. Эл уран бүтээлийг сонирхуулж байна.