ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов. Бөхийн барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгийн хурын буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн …
Monthly Archives: February 2019
February, 2019
-
4 February
“Ээж хад” болон “Хийморийн овоо” орчмыг цэвэрлэжээ
БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МБШ-ны төв Гандэгчэнлин хийдийн лам нар байгаль хамгаалагч нартай хамтран Уул, усаа бохирдуулахгүй “Цэвэрхэн шинэлчцгээе” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд иргэдийн сүсэглэн залбирдаг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх “Ээж мод”, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших “Ээж хад” болон сар шинээр иргэд олноор гарч хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг “Хийморийн овоо” …
-
4 February
Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн …
-
4 February
Сар шинийн баярын өдрүүдэд зам товчлох зорилгоор гол мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул …
-
4 February
Гахай жилийн зүг, мөр гаргах зурхай
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна. Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг …
-
4 February
Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргаашнаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, Шинийн 1-6-нд буюу хоёрдугаар сарын 5-10-ныг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Сар шинийн баярын үеэр …
-
4 February
Жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өчигдөр /2019.02.03/ төрийн дээд цол, одон медалиар шагнасан билээ. Энэ үеэр Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх нь болж яваа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С. Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарыг төрийн дээд одон …
-
4 February
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа
УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо. Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төгссөн сургууль, мэргэжил: · 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч · …
-
4 February
НИТХ-ын дарга С. Амарсайхан нийслэлчүүддээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан Нийслэлчүүддээ хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ Айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн Сар шинийн баярын мэндийг хүргэе. Монголчууд та бид эрт дээр үеэс азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ахан дүүстэйгээ уулзан золгож, ардын сайхан үгээ хэлэлцэж, аз жаргал, амжилт бүтээлийг бэлгэдэн ерөөдөг Сарын шинийн баяр тохиож байна. Нийслэлийн ИТХ–аас улиран одогч нохой жилд Улаанбаатар …
-
4 February
Ардын уран зохиолч П. Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо …
-
4 February
С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо
Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол …
-
3 February
Тэтгэврээ авахаар оочирлож зогссон ахмад настан нас баржээ
Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар тооцооны төвөөр үйлчлүүлж байсан 70 орчим настай, ахмад настан амь насаа алджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач “Хаан банк-ны тооцооны төв дээр тэтгэврээ авахаар ирсэн бөгөөд урт дараалалд зогсож, теллер дээр ирсэн даруйдаа зүрх нь зогссон байна. Тухайн үед тус банкны зүгээс түргэн тусламж дуудсан боловч иргэн нас барсан байжээ. …
-
2 February
100 айлын уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1.6 км авто замыг шинэчилнэ
Нийслэлийн төр захиргааны V байрны НИТХ–ын дэргэдэх Иргэдийн танхимд “100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс санаачлан тухайн байршил орчмын барилгын материалын захын бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НИТХ–ын төлөөлөгч, 10 айлын барилгын барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, НИТХ–ын Ажлын албаны дарга Б.Батбямба, болон НХТЕТГ, НАЗГХ, НМХГ, НГА, НГХДБГ–ын удирдлага, албаны хүмүүс оролцлоо. Уулзалт …
-
2 February
Чойжин ламын сүм музейг сэргээн засварлана
Түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 2019 оноос эхлүүлэхээр болсон байна. Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын …
-
2 February
Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл