Monthly Archives: February 2019

February, 2019

  • 1 February

    Баярын өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар өнөөдөр /2019.02.01/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Сар шинийн баярын өдрүүдээр олон хоног амрах тул эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.  Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цагаар ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Эрүүл мэндийн яаманд хариуцаж ажиллах штаб …

  • 1 February

    УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв

    Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт УИХ-ын гишүүн М.Энхболд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр: -Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллага билээ. Таныг Монголын …

  • 1 February

    Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр /2019.02.04/ Төрийн ордонд болно. П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг …

  • 1 February

    Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2019.02.01)  дахин хуралдаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд Монгол Ардын Намын дарга,  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг санал болгожээ. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилуулахаар дэмжлээ.    

  • 1 February

    Г.Занданшатар:Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно

    Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргын албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Энэ их итгэл найдварыг би …

  • 1 February

    УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

      УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад гишүүдийн зүгээс санал хураалтыг шууд явуулъя гэдэг горимын саналыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ. Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо.УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатарт тамга, тэмдгийг нь УИХ-ын дэд дарга …

  • 1 February

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөө их тэмцлийг удирдан манлайлж, Ардын төрийг үндэслэн байгуулагч бол Их жанжин Д.Сүхбаатар байсныг энэхүү үзэсгэлэн өнөө цагт гэрчилж байгаа юм. Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий, хамтран зүтгэгч, төр …

  • 1 February

    И.К.Азизов: Монголын ард түмэнд эв эе, ололт амжилтыг авчрах болтугай

    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт найз нөхөд өө! Та бүхэнд үндэсний баяр болох Цагаан Сарын чин сэтгэлийн мэнд дэвшүүлье! «Цагаан сар» нь хүннү болон эртний монгол өвөг дээдсийн үеэс тэмдэглэн ирсэн эртний уламжлалт баяр бөгөөд билгийн тооллын дагуу хаврын урин дулаан улирлын эхлэл, эх дэлхийн сэргэн мандалт, …

  • 1 February

    Г.Занданшатар: Богд хааныхаа 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлөх нь эх оронч үзэл, ухамсрыг сэргээхэд чухал ач холбогдолтой

    Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо. Зарлигийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 1 February

    Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон …

  • 1 February

    Т.Ууганбаяр: Засгийн газрын тэтгэлгээр 1200 орчим хүн гадаадад суралцдаг

     Засгийн газар хооронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал байдгаас оюутан залуус тэр бүр хамрагдаж чадахгүй хоцрох нь бий. Тэгвэл салбарын сайдын санаачилгаар анх удаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн санбүхий scholarship.esis.edu.mn цахим хуудас  нээжээ. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор ямар давуу талтай, мөн оюутан, залуус, эцэг, эхчүүд юунд голлож анхаарах ёстойг БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяраас тодруулж, ярилцлаа.             -Сургалтын тэтгэлгийн мэдээллийг нэг дороос авах …

  • 1 February

    Томуугаас сэргийлэх арван арга

    Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих хэрэгтэй. Мөн дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Томуу, …

  • 1 February

    Г.Занданшатарыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.02.01/ хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэн байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Өчигдөр  МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. УИХ-ын даргад нэр дэвшигч …

  • 1 February

    Тогтмол цагт унтах нь дархлааг дэмжинэ

    Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншаарай. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөгөөг хүргэж байна.

  • 1 February

    Баярын өдрүүдэд 700 автобус иргэдэд үйлчилнэ

    Сар шинийн баяртай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-7-нд 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн сар шинээр иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын зах хэсгээр буюу Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн …