Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан …
Monthly Archives: February 2019
February, 2019
-
25 February
Монгол Улсаас анх удаа Оскарт өрсөлдлөө
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас анх удаа найруулагч Б.Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өрсөлдлөө. Найруулагч Б.Март”Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань Оюутны Оскарын Алтан медаль хүртэж, 91 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдсөн билээ. Лондон …
-
25 February
С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ
Сая гаруй хүн амтай Нийслэл хотын ойн арга хэмжээнүүд өнгөрсөн жилүүдэд элдэв янзын бэлэг буюу эрээвэр хураавар дурсгалын зүйл, энд тэндгүй хэрэггүй хөрөнгө зардал үрсэн арга хэмжээнүүд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан явдлыг НИТХ–ын дарга С.Амарсайхан шүүмжиллээ. Энэ жил Нийслэл хотын 380 жилийн ойн тохиох бөгөөд энэ ажлын хүрээнд иргэн аж ахуй нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зөвхөн гурван ажилд анхаарч үр дүнтэй ажиллана хэмээв. …
-
25 February
Н.Батсүмбэрэл: BRT –г шалгаж дуусмагц томилгоо хийх хэрэгтэй
Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов. Үндсэндээ төсөөлөл их гоё. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх …
-
25 February
МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна. Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа …
-
25 February
Сунгалттай паспорттай иргэдэд Арабын Нэгдсэн Эмират улсын виз олгохгүй
НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд …
-
25 February
Ким Жон Ун галт тэргээр Вьетнамыг зорьжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогдоод байгаа билээ. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч тус уулзалтад оролцохоор Пёньян хотоос хоёрдугаар сарын 23-ны өдөр галт тэргээр хөдөлсөн байна. Пёньянаас Ханой хүртэл галт тэргээр 48 цаг орчим явж хүрдэг гэнэ. Ким Жон Ун, …
-
25 February
ШШГЕГ: Сэжигтэн хорих өрөөндөө ганцаараа байсан
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа энэ сарын 23-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчимд иргэн Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн …
-
25 February
АТГ:Талийгаач хээл хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон хэргээр шалгагдаж байсан
Авлигатай тэмцэх газраас хоёрдугаар сард хийсэн ажлуудаа өнөөдөр /2019.02.25/ танилцууллаа. Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаагийн амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Үнэхээр харамсмаар үйл явдал боллоо.Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад их хэмжээний хээл хахууль өгсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор …
-
25 February
Дуучин Лэди Гага “Оскар” хүртлээ
91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт үргэлжилж, ялагчид тодорсоор байна. Шилдэг киноны дуу шагналыг дуучин Лэди Гага анх удаа “A Star Is Born” киноны “Shallow” дуугаараа хүртлээ. Тэрбээр Холливудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар “A Star Is Born” кинонд гол дүрийг бүтээсэн юм. Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа Брэдли Купертай хамтран “Shallow” дуугаа …
-
25 February
Ocкарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Рами Малек хүртлээ
Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос-Анжелист хотноо болж байна. Энэ жилийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин, рок од Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рами Малек хүртлээ. Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг Рами Малек бүтээсэн юм. Английн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн …
-
25 February
“The wasabies”:Биднийг дэмжин хамтран ажиллахаар болсон шаркууддаа баярлалаа
“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан охидын “The wasabies” хамтлаг “Шарк танк” нэвтрүүлгийн өчигдрийн /2019.02.24/ дугаарт оролцжээ. Тэд “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нараас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна. Энэ тухайгаа “The wasabies” хамтлаг “Бидний хүсэл мөрөөдөл, зорилгыг дэмжин хамтран ажиллахаар болсон Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл ШАРК-ууддаа маш их …
-
25 February
Ирэх сарын 1-8-ны хооронд бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан. Энэ дагуу гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах …
-
25 February
БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзалтын хэвлэл мэдээллийн төвийг нээжээ
Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын олон улсын хэвлэл мэдээллийн төвийг бямба гарагт нээжээ. Соёл найрамдлын ордонд байрладаг дээрх төвийг нээх ёслолд Вьетнамын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү төв нь хоёрдугаар сарын 26-наас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх ажээ. “Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон хоёр талын …
-
25 February
Фото: 91 дэх удаагийн Оскарын улаан хивсний ёслол
Америкийн кино урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо улаан хивсний ёслолоор эхэллээ. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр уран бүтээлийнхээ гарааг дөнгөж эхэлж байгаа кантри дуучны хайр сэтгэлийн тухай “A Star is Born” киноны дуу болох “Shallow” дууг дуучин Леди Гага, жүжигчин Брэдли Купер нар дуулах аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл