Monthly Archives: March 2019

March, 2019

  • 26 March

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно

    “Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулах гэж байна. “Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд …

  • 26 March

    Ховд аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өнөөдөр орон нутгийн цагаар 14:20 минутад Дуут сумаас зүүн хойш 34 км-ийн зайд урьдчилсан байдлаар 3.6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Ховд аймгийн төв Жаргалант сумын иргэдэд мэдрэгджээ. Одоогоор Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлийн магнитутыг нарийн тогтоохоор ажиллаж байгаа аж.

  • 26 March

    “Хүрээ” амаржих газрыг “Хангарди” одонгоор шагнана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 23-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан “Хангарди” одонгоор шагнах санал оруулсныг олонхи дэмжиж баталлаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээндээ ажлын хариуцлага алдахгүй, ёс зүйн харилцаа, хандлагаа дээшлүүлэн ажиллахыг нийслэлийн ИТХ-ын дарга онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн хуралдаанаар Улаанбаатар хотын Төв номын сангийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын санг …

  • 26 March

    Нийгмийн даатгалын “Явуулын үйлчилгээ” танд хүрч үйлчилнэ

    Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг. Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчлэхээр болжээ. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” …

  • 26 March

    “Би нар” захидлын уралдаанд оролцож “Найрамдал”-д ангиараа амраарай

    Нэрт найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэгвэл уг уран бүтээлийг санаачлагчид хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд “Би нар” сэдэвт захидлын уралдааныг орон даяар зарлажээ. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож, эх орондоо хүүхэд бидний зүгээс юу хийж чадах, гэр бүлийнхээ аз_жаргалтай байдлын төлөө бид юу хийх, сургууль, анги хамт олондоо …

  • 26 March

    Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлжээ

    УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна. УИХ-ын …

  • 26 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа

    “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа. Захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй …

  • 26 March

    Шивээ-Овоогийн уурхайд олон улсын аргачлалаар нөөц тогтоох хайгуул хийнэ

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг гаргаснаар Шивээ-Овоогийн одоогийн батлагдсан нөөц нэмэгдэж, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ. Мөн уг ордыг түшиглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 5,280 МВт-ын хүчин чадал …

  • 26 March

    БНСУ-д эмчлүүлээд ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулах хүсэлтэй байгаа гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад …

  • 26 March

    МСНЭ-ийн удирдлагууд Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд оролцож байна

    Дэлхийн сэтгүүлчдийн Бага хурал 2019 оны гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сѳүл хотноо болж байна. “Дэлхийн энхтайвны тѳлѳѳ сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн Бага хуралд 47 орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн холбооны удирдлагууд, Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерѳнхийлѳгч нар оролцож байгаа аж. Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн …

  • 26 March

    Давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй хэрэглэх боломжтой

    Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байдаг аж. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө …

  • 26 March

    Г.Занданшатар: БНСУ-ын “Иргэн та эрх баригч” хөтөлбөр сонирхол татаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг  Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Ли Наг Ён тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Мөн 1990 оны гуравдугаар сарын 26-ны энэ өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд …

  • 26 March

    Танилц:Татварын хуулийн шинэчлэгдсэн заалтууд

    УИХ-ын ээлжит бус чуулганаар /2019.03.22/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг батлаад байгаа билээ. Татварын багц хууль шинэчлэгдсэн заалтуудыг танилцуулъя.  

  • 26 March

    Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржоос нэг тэрбум төгрөг нэхэмжлэв

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч,нэг тэрбум төгрөг нэхэмжилж байгаагаа зарлалаа. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа  “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна” гэжээ.  

  • 26 March

    Реппер М.Номин-Эрдэнийн тоглосон “Од ба Гэгээ” кино Баасан гаригт нээлтээ хийнэ

    Реппер NMN буюу М.Номин-Эрдэнийн  тоглосон “Од ба Гэгээ” уран сайхны киноны гуравдугаар сарын 29-нд бүх кино театруудад нээлтээ хийх гэж байна. Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “They Sing Up on the Hill” буюу  “Од ба Гэгээ” кино өнгөрөгч 2018 онд Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч, нээлтээ хийсэн билээ. Мөн 2018 …