Monthly Archives: March 2019

March, 2019

  • 26 March

    53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавилаа

    Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Масато Такаока, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Эрико Тамура болон Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүс оролцов. Төрийн нарийн бичгийн …

  • 26 March

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа …

  • 26 March

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна.  Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс …

  • 26 March

    Нийслэлийн сурагчдын амралт 4 дүгээр сарын 6-наас эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ. Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног …

  • 26 March

    Б.Дансал: Ахын цогцсыг авчрахаас 2 хоногийн өмнө задлан хийсэн гэсэн комиссын дүгнэлт гарсан

    2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсан хилийн чинадад, учир битүүлгээр амиа алдсан байдаг. Талийгаачийн дүү Б.Дансал ахынх нь үхэлтэй холбоотой эргэлзээ дагуулсан олон асуудал байдаг гэдгийг он цагтай нь, хамаарах хүмүүсийнх нь нэр устай хэлдэг. АТГ-ын тав дахь даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй энэ үед анхны даргынх нь амиа алдсан …

  • 26 March

    БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт дулааны цахилгаан станц барина

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж,  хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын …

  • 26 March

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ

    Монгол улсын гавьяат жүжигчин,  Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авьяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна.  Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц …

  • 26 March

    ITM–2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн “ITM 2019” энэ сарын 29-31-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд ХХ дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулна. Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод …

  • 26 March

    Алина Загитова ДАШТ-д анх удаа түрүүллээ

    Япон улсын Сайтама хотод зохиогдсон Уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова түрүүллээ. Алина Загитова нь  ийнхүү ДАШТ-ий  анхны түрүүгээ авсан юм. Тэрбээр богино үзүүлбэрт тэргүүлсэн төдийгүй чөлөөт үзүүлбэрт 155,42 оноог авч нийлбэр дүнгээр 237,50 оноо авснаар түрүүлсэн байна. Хоёрдугаар байранд Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева нийлбэр дүнгээр 224,76 оноог авч мөнгөн медаль авлаа. Харин ДАШТ-ий …

  • 26 March

    Тулаанч Д.Батсүмбэрэл “Dragon house” холбооны аварга болов

    АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо энэ сарын 23-ны өдөр “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов. Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ. Д.Батсүмбэрэл нь 1987 онд Баянхонгор аймагт төрсөн. Бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд, хилийн цэргийн 0303 …

  • 26 March

    Ш.Анхмаа: Номын сангийн хүртээмжийг сайжруулах зорилт тавин хэрэгжүүлж байна

    Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой өнөөдөр тохиож буй юм. Мөн энэхүү түүхт ойтой давхцаж шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга …

  • 26 March

    С. Хишигжаргал: Багш нар тасралтгүй хөгжих хэрэгтэй

    Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тав дахь жилдээ  хамрагдаж байгаа Орхон аймгийн 14-р сургуулийн бага ангийн багш С.Хишигжаргалтай ярилцлаа. – Тав дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу? – Дэлхийн боловсролын чиг хандлага хүүхэд төвтэй болж өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад манай боловсролын тогтолцоо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хүүхдүүд биднээс илүү хурдан биднээс түрүүлж сэтгэж байгаа болохоор багш нар …

  • 26 March

    Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан болж байна

    Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна. Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан нь Нарийн боовны төрлийн ялангуяа бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур …

  • 26 March

    Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139 мянган төгрөгт хүрчээ

    Монгол улс дэлхийн зах зээлд ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир …

  • 26 March

    “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга Ази тивийн аварга боллоо

    U23 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчин 30 жинд өрсөлдөв. Манай чөлөөт бөхийн тамирчид долоон алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв. Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга 2019 оны чөлөөт бөхийн U23 насны Ази …