Алина Загитова ДАШТ-д анх удаа түрүүллээ

Япон улсын Сайтама хотод зохиогдсон Уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова түрүүллээ. Алина Загитова нь  ийнхүү ДАШТ-ий  анхны түрүүгээ авсан юм.
Тэрбээр богино үзүүлбэрт тэргүүлсэн төдийгүй чөлөөт үзүүлбэрт 155,42 оноог авч нийлбэр дүнгээр 237,50 оноо авснаар түрүүлсэн байна.

Хоёрдугаар байранд Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева нийлбэр дүнгээр 224,76 оноог авч мөнгөн медаль авлаа.
Харин ДАШТ-ий хүрэл медалийг Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга,ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева хүртлээ.

 

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …