Monthly Archives: March 2019

March, 2019

  • 27 March

    Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг 5 сая төгрөгөөр торгожээ

    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил …

  • 27 March

    “Халуун зүрх” киноны трейлер цацагдаж эхэллээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар …

  • 27 March

    Хилийн боомтууд ирэх сарын 5-нд амарна

    2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:    Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.  Төмөр замын боомт …

  • 27 March

    Дэлхийн театрын өдөр тохиож байна

    1962 оноос эхлэн жил бүрийн 3  сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү баярыг угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь …

  • 27 March

    БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая …

  • 27 March

    С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтан бүр иргэдийн дунд орж ажилла

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд холбогдох албаны хүмүүсийн хамтаар нийслэлийн гудамж талбайгаар өнгөрөгч бямба гарагийн амралтын өдөр /2019.03.23/ явж, тулгамдсан асуудлын шийдлийг гаргаж ажиллах үүрэг даалгаваруудыг өглөө. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эвдэрч хугарсан хашаа хайс, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тавигдсан зарлалын самбар, нийтийн эзэмшлийн гудамж …

  • 27 March

    Ардчилсан намын онц их хурал ирэх сарын 4-нд болно

    Ардчилсан намын удирдлагууд өчигдөр 23.30 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ирэх сарын 4-нд тус намын онц их хурлыг орон даяар зарлаж байгаагаа мэдэгдсэн. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархаж байна. Тиймээс АН улс төрийн дараагийн шатны тэмцэлд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдье. МАН 2016 оны сонгуулиар 60 тэрбумын гэх схемээр …

  • 27 March

    Гуравдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

    УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэмжээнд энэ сард /2019.03/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан зарим хэсэгт эрчим хүчний хэрэглээг түр таслана. Харин  гуравдугаар сарын 30, 31 амралтын өдөр тул засвар хийгдэхгүй. Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ГУРАВДУГААР САРЫН ХУВААРЬ: Сар өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил 27/III Сүхбаатар 11:00-17:00 1-р хороо 1, 2, 3, 31, 32, 33, …

  • 27 March

    Л.Оюун-Эрдэнэ:Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага  хоёр ангилсан

    Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Нууц”-аас гаргах шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа. Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. …

  • 27 March

    Х.Баттулга:Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хуулийн байгууллага илрүүлж, чадахгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар …

  • 27 March

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын их хурлын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.03.26/ цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Үндэсний аюулгүй …

  • 27 March

    Зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйг цагдаа аварчээ

    Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ. Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад …

  • 27 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 22. Буд гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Сансар Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ …

  • 26 March

    7 ХОНОГИЙН ТОЛЬ” сонины захиалга бүр 300.000 төгрөгийн эрхийн урамшуулалтай

    Хошин нийтлэл, шог зураг, сонирхолтой зочин, ярилцлагууд бүхий “Долоо хоногийн толь” сонин 2019 оны II улирлын хэвлэл захиалгад багтжээ. Улстөрчдийг шоглож, егөөдөж, далд утгаар түншсэн зураг, нийтлэлээрээ уншигчдын дунд нэр хүндийг олоод буй “Долоо хоногийн толь” сонин нь өнгөрсөн хугацаанд 8 дугаар гаргасан бөгөөд хэвлэл захиалгад орох хүлээлт их байсан юм. Сонины агуулга нь “Улс төрийн толь”, “Оюуны толь”, “ТВ …

  • 26 March

    Долоон шалган нэвтрүүлэх постод 24 улсын байцаагч ажиллуулахаар төлөвлөжээ

    Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо өнөөдөр /2019.03.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын тухай танилцуулгыг сонсов. Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд байрлах эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, мөн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн …