Monthly Archives: March 2019

March, 2019

  • 28 March

    О.Баасанхүү: Бичлэгийг олон нийтэд үзүүлэхдээ жүжигчилсэн байдлаар үзүүлэх ёстой

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг “Эрүүдэн шүүсэн” 26 минутын бичлэгийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Өчигдөр /2019.03.27/ эрүүдэн шүүсэн бичлэгийн үзсэн УИХ-ын гишүүд “үнэхээр эвгүй бичлэг байна”, “хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа”, “Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд орж шөнөжингөө дарамталсан бичлэг байна” “эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, …

  • 28 March

    ХЭҮК:Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлье

    С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комиссын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сүүлийн өдрүүдэд эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн тухай асуудал Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн нөхцөл байдал, …

  • 28 March

    Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүд юу хэлэв?

    С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өчигдөр /2018.03.27/УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм. Бичлэгийг үзүүлэхдээ нууцлалыг хангах үүднээс Төрийн ордны хамгаалалтыг нэмэгдүүлж, сүлжээ унагагч төхөөрөмж ашигласан юм. Эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүд үзэж дууссаны дараа УИХ-ын гишүүдээс тодрууллаа. Шадар сайд Ө.Энхтүвшин: Маш муухай үгээр хэлэхийн аргагүй бичлэг байна. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм байна УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Үнэхээр эвгүй бичлэг байна. Монгол …

  • 28 March

    Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах доорх журмын төсөлтэй уншиж танилцаад санал ирүүлнэ үү

    Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангах хүрээнд  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барьж ашиглах тухай” журмыг шинэчлэн 6 бүлэг бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулаад байна. Улаанбаатар хотод 2017-2018 онд хийсэн хашаа, хайсны судалгаанаас харахад Сүхбаатар дүүргийн 6 хороо, Чингэлтэй дүүргийн 1,4 дүгээр …

  • 28 March

    Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулсан хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна

    Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал ээлжит …

  • 28 March

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталлаа.  Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн …

  • 28 March

    Орон байр, автомашинаас эд зүйл хулгайлдаг 16-21 насны этгээдүүдийг илрүүлжээ

    Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс автомашин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 16-21 насны этгээдүүдийг олж илрүүлжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б нь 2019 оны нэгдүгээр сараас хойш нийслэл хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө, алт …

  • 28 March

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн 2019.03.27 нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх …

  • 28 March

    Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх 34 ширхэг эхо аппаратыг ашиглаж эхэллээ

    Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн. “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, …

  • 28 March

    Өнөөдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

    Аргын тооллын 3 сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Суулга одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай …

  • 27 March

    Нүүрс түлдэггүй “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн …

  • 27 March

    “Стив Жобс” Монодрам жүжиг Монголд анх удаа тоглогдоно

    Дэлхийн анхны ИХ НАЯД ДОЛЛАРЫН  компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренер Стив Жобсын хувь хүний онцлог, зан төрх, бүтээлч байдлыг таниулах “Стив Жобс” Монодрам жүжиг УДБЭТ-т 4 сарын 1,2-нд тоглогдоно.  Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм. Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, …

  • 27 March

    Ирэх сард гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.  Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо. Сургуулилтад нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн …

  • 27 March

    НББСШУБХ-ны даргаар Д.Оюунхоролыг сонгохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, …

  • 27 March

    Хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэх ажил зохион байгуулагдлаа

    Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын мэдээллийн санд хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн халамж асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 26 төвийн 717 хүүхдийг 2019 оны 03 сарын 01- 03 сарын 15-ны хооронд бүртгэлжүүллээ. Нийт 815 хүүхэд бүртгэгдсэнээс  717 хүүхдийг хурууны хээгээр бүрэн бүртгэлжүүлж …