Monthly Archives: March 2019

March, 2019

  • 13 March

    Шинэ клип: Дуучин А. Мөнгөншагайгийн уран бүтээл “Дэрвэгэр сормууст”

    Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай энэ сарын 7-ны өдөр шинэхэн уран бүтээл болох “Дэрвэгэр сормууст” дууныхаа клипийг цацлаа.”Дэрвэгэр сормууст” дууны аяыг дуучин А.Мөнгөншагай, үгийг Я.Отгонбаяр зохиож, клипийг TJ ENTERTAINMENT хийжээ.   

  • 13 March

    С.Амарсайхан: Цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс …

  • 13 March

    “Алтан өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглоно

    Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Алтан Өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглох гэж байна. Киноны хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Германд урилгаар очиж бичсэн.Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ Н.Туулайхүүгийн хүсэлтээр Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын …

  • 13 March

    “1000 инженер” хөтөлбөрийн элсэлт дөрөвдүгээр сард эхэлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал энэ өдрүүдэд болж байна. Хуралд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин Сайдын Яам, ЖАЙКА болон …

  • 13 March

    Налайх дүүрэгт хог хаягдлыг ангилан ялгах анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хоггүй Налайх” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Тус аяны хүрээнд Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулийг сурталчилах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг ялгах анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалтыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран байгууллагын удирдлагуудын дунд зохион байгууллаа. …

  • 13 March

    Нийтийн тээврийг бүрэн камержуулна

    Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр /2019.03.13/ зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд …

  • 13 March

    Г.Энэрэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Өчигдөр  эмэгтэйчүүдийн 71 кг-д өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин  боллоо. Өсвөр үеийн ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртсэн, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Энэрэл Баянгол дүүргийн …

  • 13 March

    Менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ

    Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4 хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл нэг бүртгэгдлээ. Мөн дэлхийн хэмжээнд …

  • 13 March

    Хар PR хэний захиалга вэ?

    Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хууль бусаар буюу төрийн мөнгөөр худалдан авсан холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохоор УИХ болоод Засгийн газар ажиллаж эхлээд байна. Энэ цаг үед хөшигний цаана байсан нууц хүмүүс ч ил болж ёстой нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр зөв буруу гэсэн байр суурийг бид бүгд харан сууна. Хэн нь хэн бэ гэдгийг Ард түмэн бүүр яс махан …

  • 13 March

    Ким Жон Уны дүү Ким Ё Жон парламентын гишүүнээр сонгогджээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү  тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй Ким Ё Жон БНАСАУ-ын Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдсон талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг  мэдээлэв. Хойд Солонгост сонгууль гуравдугаар сарын 10-ны өдөр явагдаж, сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгч, 687 гишүүнийг 100 хувийн саналаар сонгосон байна. Ким Ё Жоны хувьд Солонгосын ажилчдын намын төв хорооны Суртал ухуулгын …

  • 13 March

    Хотын дарга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хөгжил дэвшил болоод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд  мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн хувьд дутагдалтай …

  • 13 March

    “Дакар Ралли – 2019” тэмцээнд оролцсон ах дүү хоёрт “Алтан Очир” одон гардуулав

    Авто спортын олимп хэмээгддэг “Дакар ралли – 2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Монгол улсаа төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мото спортын ОУХМ Б.Баттөр, тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон нар оролцож, нийт 68 улсын 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III …

  • 13 March

    Монгол Цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргав. Зарлигт “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн …

  • 13 March

    Ө.Энхтүвшин: Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд “гар татахгүй”

     “Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усны шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа …

  • 13 March

    М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус …