Monthly Archives: March 2019

March, 2019

  • 7 March

    Дорнын амтыг мэдрүүлэгч “АЗИ БАНШ”

    Уншигчдадаа зориулан “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?” цувралыг хүргэж байгаа. Энэ удаа бид дорнын амтыг мэдрүүлэгч “Ази баншны” үйлдвэрийг онцоллоо. Дорнын амтыг мэдрүүлэгч “АЗИ БАНШ” Зөвхөн Монголд банш хэмээх зоогийг иддэг гэвэл үгүй. Банш нь анх 14-р зуунд Оросын сибирь Удмурт үүссэн гэлцдэг. Одоо Дэлхий дээр маш өргөн тархаж  орон орон өөрсдийн жороор амталж, амтархан идэх дуртай болсон билээ. Европын орнууд жимстэй, шоколадтай баншийг амтархан иддэг бол …

  • 7 March

    Ц.Цолмон: УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ, ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа. -УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон мэдээлэл байна. Та энэ талаар тодруулж хэлнэ үү? -Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас …

  • 7 March

    АТГ-ын даргыг чөлөөлөх санал хүргүүллээ

     Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.03.07/ хүргүүллээ. САНАЛ ХҮРГҮҮЛЭХ …

  • 7 March

    Монголд анх удаа “Хатан гоо” бүсгүйг шалгаруулна

    “Гоо Хур” эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбоо, Хандив тусламжийн холбоо нар хамтран анх удаа “Хатан гоо – 2019 ” үдшийн цэнгүүнийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.07/ зохион байгуулах гэж байна. “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа  тус үдшийн цэнгүүнээс гоо 100  бүсгүйгээс анхны “Хатан гоо” бүсгүйг шалгаруулах юм байна. Мөн таны худалдан авсан тасалбарын үнийн дүнгийн 10% хөгжлийн …

  • 7 March

    Берлин хотноо монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо. Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын Бизнес төвд Ө.Хосбаярын дэмжлэгтэйгээр нийт …

  • 7 March

    Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан  Үндэсний статистикийн хорооноос Монгол эмэгтэйчүүд нэртэй стастик мэдээлэл гаргажээ. 2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1 646.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 583.4 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган …

  • 7 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

    Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр”Манай улс …

  • 7 March

    Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ

    Зам тээврийн хөгжлийн яам болон /ЗТХЯ/  Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол   хоёр  үсэг, гурван тоо байхаар өөрчлөх  талаар яригдаж байсан юм. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр Автотээврийн …

  • 7 March

    “Эрдэнэт” үйлдвэрийн найман албан тушаалтныг чөлөөллөө

    Засгийн газрын өчигдрийн /2019.03.06/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ ДЭГЛЭМ тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж   Тэргүүн дэд захирал Хуулийн хэлтсийн дарга Хуулийн хэлтсийн даргын орлогч Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь …

  • 7 March

    Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллажээ

    Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс”” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.03.06/ гаргажээ. Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг …

  • 7 March

    Улаанбаатарт өдөртөө 6-7 хэм дулаан байна

    2019 оны 03 дугаар сарын 06-ны 20 цагаас 03 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, …

  • 7 March

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 1. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 6 March

    С.Амарсайхан: Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал миний явсан суусан газар бүрд та бүхэн шууд сануулж хэлээрэй  

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр  /2019.03.05/  Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы  хэлсэн үгнээс тоймлон хүргэе. Шинэ үеийн Улаанбаатарчуудыг шинэ амьдралын хэв маягт төлөвшүүлэх ажлыг хийх ёстой. Энэ ажлыг бид сургууль, цэцэрлэгээс эхлэх болно…” “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өөрийн ажлаа хийж чадахгүй байж шөнө наргиж цэнгэх асуудлыг дэвэргэж, хөгжүүлж болохгүй. Иймд “шөнийн гудамж” гэх асуудал …

  • 6 March

    С.Амарсайхан: “Шөнийн гудамж” гэж Улаанбаатарт байхгүй гэж ойлго

    Соёлын төв өргөөнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэл  үгнээс онцлон хүргэе. • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго. • …

  • 6 March

    Ш.Анхмаа: Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ

    Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах …