“Эрдэнэт” үйлдвэрийн найман албан тушаалтныг чөлөөллөө

Засгийн газрын өчигдрийн /2019.03.06/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ ДЭГЛЭМ тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж  

  • Тэргүүн дэд захирал
  • Хуулийн хэлтсийн дарга
  • Хуулийн хэлтсийн даргын орлогч
  • Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
  • Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

“Эрдэнэт”-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь ажлаа хийх боломжгүй, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрийн одоогийн байдлыг анхаарч үзээд ажлаа хийх боломжийн хүрээнд ийнхүү албан тушаалтнуудыг чөлөөлж, албан өрөөг нь битүүмжилж байна. Ингэхдээ Засгийн газрын хүмүүс энэ битүүмжилсэн өрөө болон бичиг баримтад хүрэх биш ажлын хэсэг ажиллах юм. Ер нь бол олон бүтцийн өөрчлөлтийг цомхотгож, хүн нэмж томилохгүй дотор нь зохион байгуулалт хийгээд явна.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …