Нийслэлийн сурагчдын амралт 4 дүгээр сарын 6-наас эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ.

Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.

Зуны амралтын тухайд: НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …