Monthly Archives: June 2019

June, 2019

  • 17 June

    Монгол, Японы гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд …

  • 17 June

    Ерөнхийлөгч Япон улсын Нарухито хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд уригдлаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд  ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд …

  • 17 June

    Фото: “Ээж” киноны Мелекийн дүрд тоглосон Берен Гёкйылдыз

    Турк киног үзэх дуртай үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан олон ангит “Ээж” киноны гол дүр болох Мелекийн дүрийг чадварлаг бүтээсэн бяцхан жүжигчин Берен Гёкйылдызийг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна. Берен Гёкйылдыз нь 2009.09.20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй ажээ. Берен охины ээж …

  • 17 June

    Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

    Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоосныг ЗТХЯ-наас мэдээллээ. Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны зургадугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг зогсоожээ. Иргэдийг  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг …

  • 17 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийг нээж үг хэллээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалтай хамтран Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт өчигдөр /2019.06.16/ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон …

  • 17 June

    Х.Хатанбаатарын дөрвөн настай охин “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригджээ

    Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын  дөрвөн настай охин  Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн (“Amazing People”) буюу “Гайхалтай хүмүүс”шоу нэвтрүүлэгт уригдаж, тархины гайхамшгийг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлд урилга ирүүлжээ. Ингэснээр Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х. Хатанбаатар охиныхоо хамт ОХУ-ыг зорих аж. Энэ талаар …

  • 17 June

    У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж …

  • 17 June

    Улаанбаатар-Лүн чиглэлд түр зам гаргажээ

    Бороо үргэлжлэн орж, Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл хаагаад байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд бороо нэмж ороогүй. Үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, замын хөдөлгөөнийг хаах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. Харин эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргасан байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн …

  • 17 June

    Дэлхийн гранпригийн тэмцээнээс эмэгтэй баг анхны хожлоо авлаа 

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн Турин хотод боллоо. Уг тэмцээнд нийт найман баг оролцсоноос Монгол Улсын баг зургадугаар байрт орлоо. Монголын баг хэсэгтээ Ирландыг 14:13-аар буулгаж, Дэлхийн гранпри тэмцээний эхний хожлоо авчээ. Тэмцээнд Франц, Итали, АНУ-ын багууд эхний гурван байрт орсон байна. FIBA 3×3 эмэгтэйчүүдийн мэргэжлийн Дэлхийн гранпри тэмцээнийг …

  • 17 June

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:00-15:00 цагт 14-р хороо 95/1, 95/2, 95/3, 95/4-р байрууд, Зургаан талт ХХК 11:00-18:30 цагт 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж,  65/А, 65/Б байрууд,  Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК болон эдгээрийн ойр …

  • 17 June

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хаалаа

    Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар гүйцэтгүүлэхээр болжээ. Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд …

  • 17 June

    “Яг түүн шиг” шоуны долоо дахь дугаарын Г.Сүндэрмаа тодорлоо

    “Яг түүн шиг” шоуны долоо дахь  дугаар өчигдөр /2019.06.16/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Г.Сүндэрмаа  тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр “Cats Musical – Memory”-ийн дүрд  тун чадварлаг хувирч, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм.   Анхны ялалтаа байгуулсан Г. Сүндэрмаа цахим хуудаснаа”Гэр бүл, найз нөхөд, шүүгч нартаа, Боловсрол суваг …

  • 17 June

    НӨАТ: 50 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирол  өчигдөр Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдсан. Энэ тохиролд 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 27,467,628 баримтыг хамруулжээ. Энэ удаагийн тохирлоор үндсэн сугалааны 96589469 дугаар гарч, 30 мянган төгрөгийн азтан-24,818 100 мянган төгрөгийн азтан-2,434 1 сая төгрөгийн азтан- 254 5 сая төгрөгийн азтан-19 10 сая төгрөгийн азтан-2 50 …

  • 17 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

     Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч байгаа юм. Тиймээс ч мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. ЭЕШ өнөөдөр 09.00 цагаас Монгол Улсын …

  • 17 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Аргын тооллын 6 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Гар одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, …