Monthly Archives: June 2019

June, 2019

  • 11 June

    Хар тамхины хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноолоо

    БНСУ-ын иргэн Ким Ён Жүг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.06.10/ боллоо. Ким Ён Жүг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалган, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс түүнийг хар тамхи сэтгэц нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. …

  • 11 June

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Аргын тооллын 6 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Тугчин одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, …

  • 11 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс …

  • 10 June

    Татвараа төлөөгүй жолоочид хариуцлага тооцно

    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Татварын газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн хурал хийв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/15 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч …

  • 10 June

    ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна

    Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ …

  • 10 June

    БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

    БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа …

  • 10 June

    АН-ынхан С.Зоригийн хэргээр “улстөрийн шоу” хийж эхлэв үү

    АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид ирж Монгол улсад ажиллах үеэр С.Зориг, Г.Батхүү нарын хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн асуудлыг авч хэлэлцжээ. Зөвлөлийн хурлын хэлэлцсэн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН С.Зоригийн хэргийг илрээсэй, зөв шийдэгдээсэй гэсэн байр сууринд үргэлж байсан. Энэ хэргийг замхруулчих вий, дэндүү улс төржүүлчих вий гэсэн болгоомжлол бий. Эрх …

  • 10 June

    Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын …

  • 10 June

    Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад боллоо

    Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б. Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад энэ сарын 8-нд Анагаах Ухааны Үндэсний Их сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг Анагаах ухааны сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд энэхүү олимпиадад анагаахын 170 гаруй оюутан оролцож мэдлэг чадвараараа өрсөлджээ.      

  • 10 June

    Фото: Зураач Т.Нурмаажавын “Хэмнэл” үзэсгэлэнгээс

    Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ  ХААН Галерейд нээлээ. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдог билээ. Тэрбээр 2002 оноос хойш долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү олонд дэлгээд буй юм. Шинэ …

  • 10 June

    Жүжигчин Ц. Цэрэнболдын тоглосон “Дүүлэн нисэх шонхор” киноны трейлер цацагдлаа

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард Украинд нээлтээ хийнэ.  Тэгвэл тус киноны трейлер энэ сарын 6-ны өдөр цацагдлаа. “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан …

  • 10 June

    Хонины бэлчээрт хүүхэд хүчирхийлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

    Завхан аймгийн иргэн М гэгчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Яллагдагч этгээд нь өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонь хариулж явсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ. Шалгалтын явцад яллагдагч этгээд нь хохирогчийг өмнө нь удаа дараа хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг. Дээрх хэргийг …

  • 10 June

    Д. Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх цаг нь болсон

    Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг тэмбүүг устгахаар зорилт тавин ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл“Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй “дайн зарлаж” байна. Өнөөдөр нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна. Монгол …

  • 10 June

    Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” шагнал хүртжээ

    “Монгол модель” агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна. Загвар өмсөгч бүсгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гиннесийн ном”-д бүртгүүлэх дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварыг наадамд Монгол Улсаа төлөөлөн …

  • 10 June

    Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 7-ны өдөр  зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов. Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар …