УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон талаараа өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр” Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт …
Monthly Archives: June 2019
June, 2019
-
10 June
Б. Чингүүн: “Дэжа вү” киногоороо гэр бүл хүний амьдралд ямар чухал гэдгийг харуулахыг зорьсон
Бүтэн өнчин өссөн Т.Солонго охин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд нарийн мэргэжлээр сурдаг. Түүнийг ухаан орох цагаас эхлэн хажууд нь нэгэн гэр бүлийн зураг байдаг байлаа. Нэгэн өдөр анагаахын багш нь “Урикадо” хэмээх амьтан дээр туршилт хийх зориулалттай бүтээсэн тусгай шингэн танилцуулан хулган дээр туршилт хийж, тэрхүү хулганыг үхүүлээд буцаан амь оруулна. Т.Солонго охин тэрхүү туршилтаас санаа аван …
-
10 June
“Диваажинд хүрэх зам” киноны дуу цацагдаж эхэллээ
“Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтран бүтээсэн “Диваажинд хүрэх зам” уран сайхны киноны дуу болох ” Яг чам шиг найз” дууны клип энэ сарын 6-ны өдөр цацагдаж эхэллээ. Тус киноны нээлт өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кино театрт болсон билээ. Найруулагч Д.Ганцогтын уг кинонд нийт 43 уран бүтээлч ажилласан бөгөөд киноны …
-
10 June
“Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар С.Сарнай тодорлоо
“Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаар өчигдөр /2019.06.09/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар загвар өмсөгч С.Сарнай тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр алдарт реппер Snoop Dogg-ын дүрд хувирч түүний The Next Episode & Drop It Like It’s Hotдууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм. Загвар өмсөгч С.Сарнай энэ …
-
10 June
Дуучин Рианна орлогоороо тэргүүллээ
АНУ-ын дуучин Рианна ашиг орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр жилийн 600 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Рианна уран бүтээлээ түр завсарласан боловч түүний “Fenty” брэнд өндөр борлуулалттай байгаа аж. Өдгөө 31 настай Рианна гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас болон бэлэн хувцасны брэндийн борлуулалтаас хангалттай орлого олж байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сард “Fenty” гоо …
-
10 June
Дуучин Ч.Бадрал 10 мянган ам.долларын шагнал хүртлээ
Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил хүртэж 15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит …
-
10 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 8. Сумъяа гараг. Бага морь одтой, Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Мод Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр морь, …
-
10 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …
-
9 June
Finest Online Casinos In Uk 【2021】top 10 Uk Casino Websites
They will usually supply the choice to play on line casino video games with kilos or euros, depending on your choice. You can profit from the most effective welcome bonuses, recreation selection, and customer support in English, with a few of these bonuses specifically tailor-made for you. Fancy spinning the wheel on the world’s hottest casino table game? Whether betting on black, red, or your fortunate quantity, it’s one of the best-known names within the UK for a cause. With one spin you'll be able to hit it huge, so why not give it a try? There is a huge number of roulette video games in online casinos, whether you’re excited about a video version of the stay sport.
-
8 June
Батганы сорвийг сармисаар арилгах арга
Сармис нь хоолонд амт оруулаад зогсохгүй гайхалтай чадалтай эмчилгээний найрлага юм. Сармис нь нянгийн болон мөөгөнцрийн эсрэг чанартай бөгөөд батганы сорвийг эмчлэх болон багасгахад ач тустай. 1. Нүүр угаагч шингэнээр өдөрт 2 удаа нүүрээ угаана. Нүүрээ угаах бүртээ бүлээн усаар угаах ба угааж дууссаны дараагаар нүүрээ хуурай болтол нь зөөлөн алчуураар арчина. 2. Нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага устай …
-
8 June
И-Мартад утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна. Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий …
-
8 June
ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд уртагсгасан цагаар хүлээн авч байна
ЖДҮХС-ийн төслийг энэ сарын 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа …
-
8 June
И-Март худалдааны төвд гал гарчээ
Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Бид Онцгой байдлын ерөнхий газрын 101 дугаараас лавлахад “Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид нэг давхарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр олон дуудлагатай байна” гэв. Хоёр ангид нийт 16 гал сөнөөгч ажилладаг. Тус дэлгүүрийн нэг давхар утаажилт ихтэй байгаа юм байна. Иймээс тус дэлгүүрт байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байгаа аж.
-
8 June
Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав. Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл