Monthly Archives: June 2019

June, 2019

  • 8 June

    Олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ

    “Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ. Уг наадам Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын …

  • 8 June

    Давсны хэрэглээгээ багасгаснаар 7 хоногт 5 кг турах боломжтой

    Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай. Өдөрт 3 граммаас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай …

  • 8 June

    Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян эхэллээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Тус хурлаар “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ы хүрээнд хийх ажлын зохион байгуулалт, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах аяны захирамж, сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн 142 ӨЭМТ-д зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны төрөлжсөн …

  • 8 June

    Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томиллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг …

  • 8 June

    “Монголын Үндэсний балет” lll уралдаан өнөөдөр эхэлнэ

    Монголын Үндэсний балет” lll уралдаан БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр энэ сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно. 2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллах юм. Уралдаанд 170 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд багийн төрөлд …

  • 8 June

    Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо буцаалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга …

  • 8 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд …

  • 8 June

    Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

    Хөгжлийн банкны зээлээр Нийслэлийн Буянт-Ухаа-2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн лхагва гаригт /2019.06.05/ мэдээлсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн бөгөөд тус хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийдэх юм. Иргэдэд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулна гэдгийг …

  • 8 June

    Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

    2019 оны зургадугаар сарын 08-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор …

  • 8 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Аргын тооллын 6 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ …

  • 7 June

    Боловсролын тухай хуулийн төслийг энэ онд УИХ-д өргөн барина

    Боловсролын салбарын суурь хууль болох Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах өргөтгөсөн ажлын хэсгийн хурал боллоо. 2002 онд батлагдсан тус хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна. Ажлын хэсгийн гишүүд хуулийн шинэчлэлийн зураглал, концепцийн талаар санал бодлоо солилцлоо. Хуулийг …

  • 7 June

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г. Амартүвшинг томиллоо

    Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл …

  • 7 June

    “Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. 1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, …

  • 7 June

    УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

    УИХ-аар тавдугаар сарын есний өдөр хэлэлцэгдэн баталсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар уншиж танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 …

  • 7 June

    Т.Чимгээтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр “Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган “Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй” гэх утгатай зүйлийг бичсэнээс …