Monthly Archives: June 2019

June, 2019

  • 24 June

    Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн даргын айлчлал эхэллээ

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв. Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд,Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын …

  • 24 June

    Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. Улаанбаатар …

  • 24 June

    М.Энхсайхан: Хоригдлуудад хүмүүжлийн гарын авлагаар хангаж ажилламаар санагдав

    Авлигатай тэмцэх газар өнгөрсөн Пүрэв гаригийн орой /2019.06.20/ Ерөнхий сайд асан М.Энхсайханаас байцаалт авч, улмаар хорих шийдвэр гаргасан. Мөн АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Харин шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, Баасан гаригт сулласан юм. М.Энхсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа төрсөн бодлоо бичиж, олон нийтийн сүлжээнд түгээжээ. Түүнийг нь бүрэн эхээр …

  • 24 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 11-р хороо Хонгран сфеко хотхон орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ-ын ажилчдын байр /36 айл/, Соёолж, Улаанбаатар буян ХХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ …

  • 24 June

    Завьт эргүүлийнхэн дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ

    Нийслэлийн онцгой байдлын газрын  нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор 9 дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Алба хаагчид 2019 оны 06 дугаар сарын 20-ны …

  • 24 June

    Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна

    Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо, 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, …

  • 24 June

    Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

    Аргын тооллын 6 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Шувуун хушуут одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн …

  • 22 June

    Д.Цогтбаатар: Парламентын тогтолцоог үндсэн зарчмаар нь хөгжүүлэхийг зорьж байна

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т …

  • 22 June

    Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо

    Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо.Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, …

  • 22 June

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 22-нд баруун аймгуудын нутаг, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Иймд:  -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, …

  • 22 June

    Монголын тамирчдын өдрөөр “Токио олимп сан”-г нээлээ

    Өнөөдөр “Тамирчдын баярын өдөр”, олон улсын Олимпийн өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолд оролцож зочид, төлөөлөгчид, үе үеийн тамирчин, дасгалжуулагч,  биеийн тамир, спортын салбарын удирдлага, ажилтнуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв. Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар шаардлагатай бүх …

  • 22 June

    Д.Тэрбишдагва: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 76 гишүүнд зориулж хийхгүй

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд …

  • 22 June

    Дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сард “Тэнгэр шиг бай” хэмээх өөрийн бие даасан тоглолтоороо фенүүддээ бэлэг барих нь ээ. Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ. Дуучин Т.Ариунаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Европын орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тодруулбал, Герман, Бельги, Франц, Чех, …

  • 22 June

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-нд эхэлнэ

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг ирэх долдугаар сарны 1-нээс 10-нд улсын хэмжээнд зохион байгуулна. Нийт 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. Дархлаажуулалтад: Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй …

  • 22 June

    Үндэсний их баяр наадмаар таван өдөр амарна

    Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног хугацаа үлдлээ. Энэ жилийн наадмаар улс даяар тав хоног амрах юм байна. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг. Өнөө жил долдугаар сарын 11-ний …