Monthly Archives: June 2019

June, 2019

  • 21 June

    У.Хүрэлсүх: Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, цалин хөлсийг өсгөнө

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар оролцож,  коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов Уулзалтын эхэнд Ерөнхий сайд болон салбарын сайд нь Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар  товч …

  • 21 June

    Банкны ажилтнуудын хандиваар “Алтайн уулс” бүтээлийг сэргээн засварлажээ

    Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан банкны салбарын нийт ажилтнаас нийгмийн хариуцлагын хүрээнд “Сайн үйлсийн аян”  өрнүүлсэн билээ. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачилсан тус аян Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлах үйлсийг дэмжихэд зорьж,  үүний үр дүнд Монгол Улсын ардын зураач, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Алтайн уулс” …

  • 21 June

    Азийн Буддистуудын энх тайвны бага хурал Гандантэгчэнлин хийдэд эхэллээ

    Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, …

  • 21 June

    “Penguin Random House” компани Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэнэ гэдгээ зарлалаа

    Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлалаа. Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монголын Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна. Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази …

  • 21 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

    Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо. Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд …

  • 21 June

    УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сонгогчдодоо танилцууллаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн …

  • 21 June

    Өвөр Монголд Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчилна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр зохион …

  • 21 June

    Ж.Батзандан:Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ

    “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд өнөөдөр /2019.6.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө монгол орон даяар шударга төлөөх тэмцэл эхэлсэн гэдгийг та бүхэн санаж байгаа. Шударга ёсны төлөөа нам харгалзахгүй таван гишүүн нэгдсэн. Энэ тэмцэл 2017 оны арваннэгдүгээр сарын 20-оос эхэлсэн. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Хууль хяналтын байгууллагуудаа МАНАН мафийн гараас салгах тэмцэл рүү орсон, 60 тэрбумын схемыг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулахаас гадна 60 тэрбум дээр мөрдөн шалгах …

  • 21 June

    Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн  танхим гурван үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

    Технологийн дэвшлийг ашиглан өөрийн болон гишүүн ААН, байгууллагуудын хаягийн мэдээллийг хялбаршуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим  what3words компанитай хамтран ажиллахаар болж, гурван  үгт хаягаа гардаж авлаа. Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Энэхүү гурван үгт хаяг нь тухайн байгууллагын байршлыг оновчтой тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээ богино хугацаанд хүргэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тиймээс бид цаашид үндэсний …

  • 21 June

    М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна

    Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан байна. Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

  • 21 June

    3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа

    Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг тодорсон.Монголын эрэгтэй баг “D” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа. Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Өчигдөр Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт …

  • 21 June

    Г.Тэнгэр: Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцаанд “Нэг цонхны бодлого” хэрэгжинэ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад харилцааны талаар баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэртэй ярилцлаа. – Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ойрын үед хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү? – Гадаад харилцааны бодлогын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” …

  • 21 June

    “Улаанбаатар эдийн засаг форум-2019” энэ сарын 28-нд болно

    “Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар  хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулах болсон  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. …

  • 21 June

    БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүллээ

    НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн “Ахмад настны эмнэлэг”, хүүхэд болон насанд хүрэгчдийн “Эмүжин” шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр  анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, …

  • 21 June

    “Малчин лавлах-109” тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага иржээ

    ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв ажиллаад хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Тус төвийн тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд өглөө 08:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ, арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн …