Monthly Archives: June 2019

June, 2019

  • 22 June

    Бага насны хүүхдээ машинд орхихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна. Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. …

  • 22 June

    “Яараад яахав дээ ” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбаруудыг байрлууллаа

    Энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан. Үүнд: Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг; Улаанбаатар хотоос …

  • 22 June

    Онцгой байдлын алба хаагчид цол нэмжээ

    Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/615 дугаар тушаалаар алба хаагчдад цол олгох арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Дэд хурандаа цолоор ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч М. Хаш-Эрдэнэ, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч В.Батсайхан, …

  • 22 June

    Хөшигийн хөндийн хурдны зам 99.75 хувийн гүйцэтгэлтэй байна

    Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төслийн явцтай танилцлаа. “Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын …

  • 22 June

    С.Амарсайхан:Дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын баг өчигдөр  Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. “Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон …

  • 22 June

    “Шарилжгүй Улаанбаатар 4” аян эхэллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” IV аяныг  эхлүүлж, зориулалтын автомат хадуур (50ш), ажлын хувцас, бээлий, масктай 100 хүнийг ажилд гаргаад байна. Дээрх ажилтнууд нь ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ”  амаржих газар,  дүүргийн Эрүүл мэндийн төвүүд болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод …

  • 22 June

    Э.Бат-Үүл: Айлгана гэж бодоо юу З.Энхболд оо

    Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын дарга асан, НИТХ–ын тэргүүлэгч Э.Бат-Үүл шүүмжилж,твиттер хуудсаараа  дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар …

  • 22 June

    Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна

    Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна. Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул наршилтаас сэргийлэхийг анхааруулж байна. 2019 оны 06 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол …

  • 21 June

    М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чөлөөлсөн байна. Шүүхээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. АТГ-аас өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус …

  • 21 June

    Ж.Золбат: Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэдэг

    MNBC компани энэ сарын 17-18 ны хооронд шилжих шөнө техникийн шинэчлэлт хийж сувгийн тоогоо нэмэгдүүллээ. Энэхүү шинэчлэлт болон багц үйлчилгээний талаар “MNBC” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Золбаттай ярилцлаа. -MNBC компани хэрэглэгчиддээ зориулсан шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Манай компани одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 02-ны өдөр үйлчилгээ үйл ажиллагаагаа сайжруулах, …

  • 21 June

    Хайлаастыг Чингэлтэйн гудамжтай холбосон авто замыг энэ сарын 22-ноос түр хаана

    Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна. Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК 2019 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм. Иймд тус замаар зорчих иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • 21 June

    Сургууль, цэцэрлэгийн засварыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгожээ

    Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын …

  • 21 June

    “Инноваци ба хөрөнгө оруулалт” форум боллоо

    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инноваци ба хөрөнгө оруулалт” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон “Ди Би Эм лизинг” ХХК энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Форумын хүрээнд нэгдүгээрт, Өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдэл; хоёрдугаарт, Инновацийн төсөл, гарааны компанийг дэмжих талаар банк санхүүгийн байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдын …

  • 21 June

    “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа болж байна

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019”  үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ үеэр хотын …

  • 21 June

    Үе үеийн жагсаалын дарга нарын дурсамж уулзалт болж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн Жагсаалын дарга, бага  дарга нарын “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэллээ. “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн …