Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн 16 нэр төрлийн тариа оруулж ирэхийг завджээ. Тодруулбал, 5175 ампул, хоёр нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, нэг төрлийн тосон түрхлэг нэг кг, гурван төрлийн эм 1000 таблетка, хоёр төрлийн шингэн эм долоон литр, тарианы пенициплин 50 фалконыг …
Monthly Archives: June 2019
June, 2019
-
20 June
Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж …
-
20 June
Н.Батсуурь аварга “Сүлд спорт” хорооны дарга болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх “Сүлд спорт” хорооны даргаар улсын аварга Н.Батсуурь томилогджээ. Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд дөрвөнтээ шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан бөх билээ.2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог …
-
20 June
Онцгой байдлын ерөнхий газар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон“-гоор шагнагдлаа
Онцгой байдлын байгуулллагын түүхт 15 жилийн ойн баярын арга хэмжээ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна. Ойн баярын арга хэмжээнийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал …
-
20 June
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна. Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. …
-
20 June
ОЛОН ӨНГӨ: Архи биш, амттан иддэг хүүхэд нас
Гэхдээ арван дөрвөн настай охин бэлгийн харьцаанд орлоо, архи дарс уулаа, дэн буудлаар хэслээ, хүчирхийлэлд өртлөө гэх мэдээллийн давалгаа цөөн биш дуулдах боллоо. Сэтгэл эмзэглүүлэм энэхүү мэдээллийн давалгаанд бага насны дурсамжаа онгичиж, бодолд автан хэсэг суув. Үгүй мөн харуусмаар хэрэг ээ. Зайрмаг долоож, чирта өшиглөж, дээс дэвхэрч, тэвэг өшиглөж явдаг нас биш үү. Энэ насанд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх сайхан …
-
20 June
“Шарилжгүй Улаанбаатар” аян эхэллээ
“Шарилжгүй Улаанбаатар” аян өнөөдрөөс эхэлж байна.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур /50ш/, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмэнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд …
-
20 June
“Бумбардай”-н IV цуврал “Чулуун тоглоом” номын өдөрлөг болно
Анх 2013 оноос эхлэн гарч эхэлсэн Үндэсний хүүхэлдэйн баатар “Бумбардай”-н талаар мэдэхгүй, сонсоогүй хүүхэд багачууд тун ховор. “Бумбардай 108” цуврал номын төслийг дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах, өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлж байсан бол аль хэдийн зургаан жил өнгөрчээ. Тэгвэл хүүхэлдэйн баатар “Бумбардай”-н талаар дуулгах …
-
20 June
Ой тогтоолтын аварга Б.Янжаагийн тоглосон баримтат кино нээлтээ хийлээ
“Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн, ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Б.Янжаагийн тухай баримтат кино нээлтээ хийжээ. Тэрбээр энэ сарын 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Долоо хоногийн дараа миний тоглосон ой тогтоолтын тухай баримтат киног хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно” хэмээн нийтэлсэн билээ.Түүний тоглосон “Memory Games” баримтат кино “Netflix”- ээр гарч эхэлсэн байна. Уг кинонд …
-
20 June
Өнөөдөр зургаан дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлана
Өнөөдөр зургаан дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг ХХК, иргэн Мөнхтуяа, Мөнх-Эрдэнэ, Аваасүрэн, Энхсайхан, Баттөгс, Ганбаатар, Энхтайван, Л.Гэрэлмаа, Баттөмөр /цайны газар/, Сэрдамба, Ж.Болдбаатар, Данзан, Хуяг /блок/, Батцэнд, Энхбат, Готовчулуун /гараж/, Болдбаатар, Энхтайван, Ундрахбат, Эрдэнэбилэг, Маналжав /дугуй засвар/, Даваасүрэн, Төмөрхуяг, Түмэндэмбэрэл, Ж.Хүрэлбат, Энхтайван, Баяраа /ХОС/, Ч.Отгонбаяр, Сэргэлэнбат, Бат-Эрдэнэ, Ц.Одхүү, Баянмөнх, …
-
20 June
Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болжээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар бөхчүүлд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэв. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол …
-
20 June
Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр дээрх этгээд нь өмнө хэд хэдэн удаа оргохоор завдаж байсан гэх мэдээлэл байна.
-
20 June
ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлууд ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй болон ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг үнэлгээний зөвлөлдөх хэлэлцүүлгийг …
-
20 June
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа
Нийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр …
-
20 June
Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл